Дижитал стратеги

КОНТЕНТ ТҮГЭЭХ СОШИАЛ СУВГУУД | Tech-News.mn

Дэлхий нийтэд өргөнөөр ашигладаг програм, апплекейшнүүдийг бүтээлчээр ашиглаж сурах нь бэлтгэсэн мэдээ, мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх ажлыг тань бүрэн хөнгөвчилж өгдөг бөгөөд түгээмэл ашиглагддаг апплекейшнүүдийг танилцуулья:

  • ВЭБСАЙТ 

Вэбсайт нь таны бизнесийг хэрэглэгч, олон нийтэд таниулах, мэдээлэх үр өгөөжтэй цахим систем юм. Вэбсайтууд мэдээ мэдээллийн, үл хөдлөх хөрөнгийн, спортын, онлайн худалдааны гэх мэт тухайн бизнесийн чиглэл болон салбараасаа шалтгаалж олон төрөл байдаг. Сүүлийн үед онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдах, хүргэлт, төлбөр тооцоо хийх худалдааны сайт, зочид буудал, ресторан, аялалын захиалга авах үйлчилгээний сайтуудын эрэлт хэрэгцээ өсөлттэй байна. Таны хувьд ч энэ төрлийн вэбсайтыг бизнестээ ашиглах боломж нээлттэй. Үүний тулд та эхлээд domain нэр буюу бидний нэрлэж заншснаар вэбсайтын нэр, мэдээллээ байршуулах сервер буюу web hosting-н эрхийг төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжтой. Ингээд өөрийн вэб сайтыг бүтээх хэрэгтэй. Вэбсайтыг мэргэжлийн байгууллагуудаар төлбөртэй хийлгэхээс гадна wordpress.com; weebly.com гэх мэт бэлэн загвар бүхий төлбөргүй сайтуудыг ашиглан хийх боломжтой байдаг.

  • БЛОГ

Блог нь өөрийн хүсэл сонирхолын дагуу бусадтай санал бодлоо хуваалцах, түгээх боломжтой хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Үүгээр дамжуулан ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичих, нийгэмд болж байгаа үйл явдлуудын талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн сонирхлын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжүүд хүргэх боломжтой юм. Блог дээр ямар нэгэн контент оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлүүдийг ашиглана. Магадгүй та улс төрд сонирхолтой бол дэлхий дахинд болон дотооддоо өрнөж байгаа үйл явдлуудын талаар мэдээ мэдээлэл, видео бичлэг дагнан оруулах нь илүү үр дүнтэй. Блог дээрх хамгийн чухал зүйлийн нэг бол идэвхитэй хамтын харилцаа бөгөөд блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцах боломж юм. Хэрэв та блог хөтөлье гэвэл blogger.com; lifehacker.com гэх мэт платформуудыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

  •  ФЕЙСБҮҮК 

Сүүлийн үед дэлхий нийтээрээ ашиглаж байгаа нийгмийн хамгийн том сүлжээ бөгөөд хувь хүмүүс өөрийгөө, албан байгууллагууд бизнесээ олон нийтэд танилцуулах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болон хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцахад ашигладаг байна. Маркетер, зар сурталчилгаа зохион байгуулагч нарт фейсбүүк нь оновчилсон зорилтот хэрэглэгчдээ тандалт хийх, тэдэн рүү хандах боломжийг олж авах суваг байдаг.

  • ИНСТАГРАМ

Инстаграм нь анх фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих, найз нөхдийн хүрээгээ тэлэх зориулалтаар үүсч байсан бол эдүгээ реклам сурталчилгаа, бүтээгдэхүүний брэндийг зах зээлд таниулах, борлуулах томоохон сүлжээ болсон. Инстаграмыг дуучин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер гэх мэт соёл урлагын салбарынхан  түгээмэл ашигладаг байна.

  • ТВИТТЕР

Твиттер нь санал сэтгэгдэл, үзэл бодол, шүүмж, өөрт болон бусдад тохиолдсон үйл явдал, дэлхий ертөнцөд өрнөж буй сонин содон зүйлс гээд бичихийг хүссэн зүйлээ чөлөөтэй жиргэх боломжтой бичил блог юм. Текст хэлбэрт тулгуурласан байдаг тул хэрэглэгч 140 тэмдэгтэд тохируулж өөрийн үзэл бодол, мэдээллээ нийтлэдэг. Улс төр, нийгэм, сэтгүүл зүй, олон нийтийн салбарын хүмүүс голдуу ашигладаг.

  • ЮҮТҮБ

Кино, телевизийн бичлэг, дуу клип, байгууллагын зар сурталчилгаа, нэрийн реклам болон өөрийн бэлдсэн бичлэгүүдээ хадгалах, тоглуулах, олон нийтэд түгээх  боломжтой түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ бөгөөд дэлхийн алдартай дуучид, хамтлагийн дуу бичлэг, клипээ түгээх гол талбар нь болдог.

  • ЛИНКЕДИН

Линкедин нь мэргэжлийн түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлэх, өөрийн мэдлэг ур чадварт тохирсон ажил, албан тушаал олох, ажилтан хайх, салбартаа танигдах зэрэг олон талын давуу талтай ажил мэргэжлийн сүлжээ юм. Мэдээж сошиал сайт тул өөрөө юм бичих нийтлэх, хуваалцах,  бусадтай мессежээр харилцах, группуудад элсэн хэлэлцүүлэгт оролцох, бусдын бичсэн хуваалцсан зүйлд лайк дарах, сэтгэгдлээ бичих боломжтой. Дээр нь энэ сайтаар дүүрэн карьерыг тань нэг, магадгүй хэд хэдэн шат ахиулах боломжууд ч бий.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!