Дижитал стратеги

Төслийн талаар товчхон. Төсөл гэж юу вэ?

Төсөл бол тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан багийн хүчээр, хязгаарлагдмал нөөцийг ашиглан, урьдчилан төлөвлөсөн үр дүнд, товлосон цаг хугацаанд хүрэх үйл ажиллагааны дараалал, тооцоог агуулсан цогц баримт юм.

Төсөл – Санаа буюу projectum-projicere гэсэн латин үгнээс гаралтай, өөрчлөлт дэвшилд хүрэх арга зам, төлөвлөлтийн нэг хэлбэр юм.
Төслийг удирдлагын хүрээнд авч үзвэл өөрчлөлт сайжруулалт хийх, хөгжүүлэх үндсэн дээр гаргасан саналуудыг хөдөлгөөнд оруулж, үр дүн нь ашигтай эсэхийг урьдчилан тооцоолж мэдэх гэсэн агуулгатай болно.
Энэ утгаар авч үзвэл төслийг өөрчлөлт, бүтээн байгуулалт хийх шаардлагатай эсэхийг баталгаатай мэдэж авах үр ашигтай хэрэгсэл гэж хэлж болно.
ТӨСӨЛ – ӨӨРЧЛӨЛТ ДЭВШИЛТЭНД ХҮРЭХ АРГА ЗАМ
Төслийн баг төсөл боловсруулахдаа уг төслийг хэрэгжүүлэх процессуудын дарааллыг нарийн тогтоох, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг хугацааны хуваарьтай тооцож гаргах, төслийг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, цаашид хамтран ажиллаж ажлынхаа явц, үр дүнг хянах зохион байгуулалтад орох нь төслийг хугацаанд нь, зардлын хэмжээнд нь багтаан хэрэгжүүлэхэд тустай байх болно.
ТӨСЛИЙН БҮТЭЦ
  1. Зорилго, зорилт
  2. Судалгаа, шинжилгээ
  3. Танилцуулга

Байгууллагын танилцуулга

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны танилцуулга

4.  Хүний нөөц, багийн бүрэлдэхүүн

Ажиллах хүчин

Хамтрагчид

5. Техник технологийн шийдэл

Технологийн сонголт

6. Тоног төхөөрөмж

Багаж хэрэгсэл

7. Үйл ажиллагааны хувиарлалт (Processing Flow Chart)

Ажиллах хүчний ажлын хувиарлалт ба холбоос

Ажил хэрэгжүүлэх хугацааны хуваарь (TimeTable)

Ажил хэрэгжүүлэх хугацааны хуваарь, сараар

8. Эдийн засгийн тооцоо (CAPEX, OPEX, Revenue, RoI)

Анхны хөрөнгө оруулалтын тооцоо

Урсгал зардал (тогтмол болон хувьсах зардал)

Орлого ба ашгийн төсөөлөл

Санхүүжилтийн хуваарилалт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!