Фейсбүүк

ФЕЙСБҮҮК ДЭЭР ДАГАЖ, МӨРДӨХ СТАНДАРТ | Tech-News.mn

Фейсбүүк дээр үүсгэсэн профайл, групп болон пейж дээр зураг, текст, видео контент оруулах зэрэгт тодорхой стандарт хэмжээ, тогтоосон дүрмүүдийг баримтлах шаардлагатай.

Фейсбүүкийн хувьд сурталчилгааны алгоритм нь хориотой, хүчирхийллийн шинжтэй үг хэллэг, дүрс зургийг таньж, түгээхийг хориглон зогсоодог. Алгоритм нь ялангуяа төлбөртэй пост хийхэд идэвхитэй ажиллаж эхэлнэ. Фейсбүүк дээр байршуулах сурталчилгааны контентыг үндсэндээ хориотой болон хязгаарлагдмал гэж 2 төрлөөр ангилдаг.

  1. ХОРИОТОЙ КОНТЕНТ
  • Нийгмийн хэв журмыг зөрчсөн, хүчирхийллийн шинж чанартай
  • Хуулиар зөвшөөрөгдөөгүй бараа бүтээгдэхүүн
  • Хүний хувийн санхүү болон сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх
  • Нас хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө, түүх соёлоор ялгаварлах
  • Хүчирхийлэл, гэмт халдлагын шинжтэй
  • Хүүхдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй мэдээлэл түгээх
  • Хүний бие, бэлэг эрхтэн, эд эрхтэн, шүд, хаг, батга зэргийг ил гаргасан
  • Насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг агуулсан
  • Хүний хэвийн ажиллаж амьдрах нөхцлийг эрдсэлд оруулах
  • Хориотой эм, тариур, хорт бодис, хар тамхи зэргийг сурталчилах
  • Оюуны өмч, барааны тэмдэгт, брэндийн элементийг зөвшөөрөлгүй нийтлэх
  • Хувь хүний болон компанийн эзэмших эрхийг зөрчсөн
  • Хүнийг гүжирдсэн, эрсдэлд оруулах мэдээ, мэдээллүүд
  • Үг үсэг, тэмдэгтүүд, агуулгын алдаатай үгс
  • Хүний эрүүл мэндийн өөрчлөлттэй холбоотой өмнөх ба дараах дүрслэлүүд
  • Дүрслэлийн чанар муутай контентууд
  1. ХЯЗГААРЛАГДМАЛ КОНТЕНТУУД
  • Архи, согтууруулах ундаа
  • Мөрийтэй тоглоом- Казино, Покер, Бинго, Сугалаа, Лоттери гэх мэт
  • Эм болон эмийн төрлийн бүтээгдэхүүнүүд
  • Санхүү болон даатгалын төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд
  • Төлбөрийн картын бүртгэлийн мэдээлэл холбосон үйлчилгээний төрлүүд
  • Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд
  • Сонгууль болон улс төртэй холбоотой сурталчилгааны мэдээ, мэдээллүүд
  • Крипто мөнгөн тэмдэгт
  • Өвчин намдаах хүчтэй эмийн болон мансууруулах төрлийн бүтээгдэхүүн
  • Биеийн жин бууруулах бүтээгдэхүүнүүд

 Дээрх тогтоосон стандартуудыг зөрчсөн тохиолдолд Таны фейсбүүкийн аккаунтыг хүчингүй болгох, устгах, пейж болон группыг устгах зэрэг хариу үйлдлүүдийг авч эхэлдэг.

  1. АШИГЛАГДДАГ ТООНЫ ХЯЗГААРУУД

Фейсбүүк платформ дээр (бусад платформууд ч мөн адилхан) хоорондоо холбогдож харилцаа үүсгэн, үйлдэл хийж байгаа профайлууд,
пейж, группуудыг үүсгэн идэвхижүүлж байгаа бизнесүүдийн хувьд нэг өдөрт, нэг сард гэх мэт хийх үйлдлүүдийн тоон хязгаар байдаг.
Мэдээж ийм хязгаарлалт байхгүй бол фейсбүүк сервер нь ачааллаа даахгүй нэг л өдөр унах биз. Гэхдээ энэ үйлдэл хийхэд төдий тооны хязгаарлалт өгнө гэсэн албан ёсны мэдээллүүдээ нийтэд гаргаж тавиагүй ч хөгжүүлэгчдийн тооцоолсон тоо баримтууд байдаг. Тухайн тогтоосон хязгаараас хэтэрсэн үйлдлүүд тухайн профайл дээр болон пейж дээр хийгдэж эхлэнгүүт фейсбүүкийн алгоритм тухайн профайл, пейжийг хязгаарлаж, update хийдэг.

Монголд тохиолдож байгаа кейсүүдээс дурдвал
1. Группуудад элсэх, мэдээлэл байршуулах, пейж дээр оруулах мэдээллийн төрөл болон үйлдлийг хязгаарлах
2. Хэвийн ажиллаж байсан функцууд ажиллахаа болих, update хийх
3. Олон тооны сануулга өгсөөр байтал давтан хийсээр байвал account block, disable болох
4. Удаан ашиглагдаагүй профайл дээр пейж үүсгэх
5. 1 дор тухайн пейж дээр 3-аас ихгүй тохиргоо хийхгүй байх. Тухайлбал: Профайлыг пейж болгоод, дараа нь нэрийг нь солих гэх мэт
6. Өдөрт тодорхой тооны группуудад нэг аккаунтаас мэдээлэл түгээж болох гэх мэт олон тохиолдлууд байна

Хэдэн хязгаарлалтыг орууллаа.

1. Хувь хүний профайл хамгийн ихдээ 5000 пейж дээр лайк,follow хийх
2. Одоогийн байдлаар пейжны хамгийн лайкын хязгаар 500 сая
Үүнээс Монголын тохиолдолд, миний тооцоолж байгаагаар Сардаа хамгийн ихдээ нэг пейж 11,000 орчим лайк, follow
байх шиг бна. 7 хоногтоо дунджаар 2500 орчим. Түүнээс дээш бол пейжны хэрэглэгчийн engage автоматаар update хийж байна. Ялангуяа жижиг хот, суурин газрын жижиг бизнесүүдийн хувьд өдөртөө 300 харилцан үйлдлээр хязгаарлана гэсэн мэдэгдэл байдаг.
3. Тухайн постыг лайк, шейр хийх тодорхой хязгаарууд ч бий. Хязгаарлалтуудын талаар яриад байвал нэлээн бий. Хамгийн энгийн матемиатик логикийг тайлбарлахад
Та өөрийн профайл дээрх мэдээллийг нэг дор хир удаан урагшаа гүйлгэж унших боломж байдаг вэ? Хэдэн хуудас эргээд л уншаад алга болдог. Энэ талаар фейсбүүк тайлбарлахдаа Эрхэм танд нэг өдөрт хамгийн ихдээ 1500-15000 постыг л харуулах боломжтой. Учир нь та фейсбүүк дээр хамгийн ихдээ 5000 найзтай байлаа гэж бодий (пейж, группын тоо бас хамаарагдана. Хамгийн их гэдэг үгэнд) Таны нэг найз өдөрт ХИ-дээ 3 пост хийнэ. Бид энэ таамаглалаар алгоритмаа тооцоолж, танд өдөрт 15,000 хүртэл мэдээ харуулах боломжтой гэдгээ амлаж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Сүүлийн үед чат, мессеж дээр ч энэ хязгаарлалтууд хийгдэж байна.

  • Хувь хүний аккаунт 5000-с дээш найзын хүсэлт хүлээн авах боломжгүй. Харин пейжийн хувьд хязгааргүй.
  • Группын хаяг /web address/ болон төрлийг /public, private/ 5000-с дээш гишүүнтэй болсон тохиолдолд сольж болохгүй.
  • Пейжээ шинээр нээгээд 25 хүн пейжийг тань like дарсны дараа пейжийн username-ээ солигдох боломжтой. Зарим тохиолдолд шууд солигддог.
  • Таны аккаунт хамгийн ихдээ 30 хүртэлх хувь хүн болон аккаунтыг SEE first буюу өөрийн аккаунтын newsfeed дээр оруулсан постыг нь түрүүлж харах боломжтой.
  • Фейсбүүк групп чат дээр нэг зэрэг 150 хүртэлх хүн чатлах боломжтой

Эх Сурвалж: Сошиал орчинд бизнесээ амжилттай удирдах ном

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!