Хувь хүний ур чадвар

КОУЧИЙН СТРАТЕГИ | Tech-News.mn

Коүчингийг 20 жилийн өмнөөс Харвардын эрдэмтэд анхлан судалж эхэлсэн байна. Коучинг гэдэг бол хүмүүсийн гүйцэтгэлийг дээд түвшинд хүргэх /нэмэгдүүлэхийн/ тулд дотоод потенциалыг нь гаргах явдал юм.
Коучинг гэдэг бол “Үнэ цэн бүхий хүнийг байгаа газраас нь хүсч буй газарт нь хүргэх явдал” мөн.
Коучинг гэдэг бол Зөвлөх, туслах, зааварчлах, дэмжих юм.
Коүч ба менторинг
Менторинг зөвлөх, зөвлөгөө өгөх замаар урт хугацаанд ур чадвар олгох, ажилд дэвшүүлэх явдал мөн.
Коучинг зааварлах, дагалдуулах хэлбэрээр ажилтаны ур чадварыг хөгжүүлж богино хугацаанд гүйцэтгэлийг сайжруулах явдал юм.
Коүчингийг хэзээ хийх вэ?
Менежерүүд ажилтандаа харилцах өдөр тутмын ажилдаа коучингийг ашиглах ёстой. Коуч ажилтанд өөрийгөө үнэлэх, амжилттайгаар сэтгэх өөдрөг үзлийг өгдөг.

Коүчийн энгийн загвар

1. Дүн шинжилгээ хийх
Гүйцэтгэлийн одоогийн байдлыг үнэлж дараа нь хүлээгдэж буй эсвэл шаардлагатай төлөвлөгөөний дагуу дүн шинжилгээ хийх
2. Төлөвлөгөө
Боломжит суралцах нөөциг тогтоож зохион байгуулах. Суралцах төлөвлөгөөг зөвшөөрч коүчийн үүрэг болон ямар нэг үнэлгээний аргуудыг хүлээн зөвшөөрөх
3. Хэрэгжүүлэлт
Шинэ санаа болон агуулгыг хэрэглэх, тайлбарлах, хянах. Эдгээрийн хэрэгжилтэнд эргэх холбоо өгч ярилцлага хийх
4. Үнэлэх
Зорилгодоо хүрсэн байдлыг үнэлэх. Ажлын байранд хэрэгжүүлэхэд хувь хүнийг дэмжсэн эргэх холбоо тогтоох
Коүчийн ур чадвар
Бусдыг сонсох чадвар
Ажиглах, танин мэдэх
Асуултыг зөв тавих
Тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвар
Үр ашигтай харилцах чадвар
Коучингийн ач холбогдол
Байгууллагын гүйцэтгэл бүтээмж сайжирна
Ажилтнууд хөгжинө
Суралцах чадвар дээшилнэ
Дотоод харилцаа сайжирна
Менежерийн цаг зав нэмэгдэнэ
Бүтээлч санаачлага нэмэгдэнэ
Хүмүүсийн нөөцийг бүрэн дайчилна
Байгууллагын соёл өөрчлөгдөнө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!