Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

БОРЛУУЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ – БОДИТ КЕЙС | Tech-News.mn

Орчин үед үйлдвэрлэгчид зөвхөн хэрэглэгч, харилцагч нарын захиалгын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс илүүтэйгээр тэдгээрийн гарт хүрсэн бүтээгдэхүүний чанар, загвар, бүтээгдэхүүний хоногшилт, үйлчилгээний чанар, үйлчилгээг үзүүлж буй орчин, тав тухад илүүтэйгээр анхаарал хандуулах болжээ.
Борлуулалт үйлчилгээний стратегийг компанийг төлөөлөн харилцаж байгаа борлуулалтын ажилтан тухайн харилцагчтай харилцан борлуулалт хийж байгаа цэг дээрээс эхлэн хэрэгжүүлэх нь хэрэглэгчийн үнэ цэнийг мэдрүүлэх, борлуулалтаа өсгөхөд чухал үүрэгтэй.
Нэгэн томоохон компанийн “Борлуулалтын үйлчилгээний стратеги” дараах үндсэн зорилтоор хэрэгжүүлэхээр төлөвлөснийг харуулж байна.
СТРАТЕГИ №1. Хэрэглэгчийн хүлээлтийг давуулсан чанартай үйлчилгээ үзүүлэх.
Зорилтот түвшин 1: Борлуулалт хийх үйлчилгээ үзүүлэх стандарт үзүүлэлт 80%-с дээш дүнтэй байх
Зорилтот түвшин 2: Үйлчилгээний орчны стандарт үзүүлэлт 80%-с дээш дүнтэй байх
Зорилтот түвшин 3: Санал гомдол талархлын харьцаа 1:3 /1 гомдолд 3 талархал/
Зорилтот түвшин 4: Санал гомдол шийдвэрлэлтийн хувь 80%
Зорилтот түвшин 5: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин 85%
Зорилтот түвшин 6: Захиалга хүлээн авах сувгийн хүртээмжийг сайжруулах, онлайн
Хэрэглэгчийн хүлээлтийг давуулсан чанартай үйлчилгээ үзүүлэх борлуулалт үйлчилгээний стратегийн хувьд борлуулалтын менежерийн борлуулалт хийх, үйлчилгээ үзүүлэх стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх бөгөөд борлуулалт хийх, үйлчилгээ үзүүлэх шаардлага, баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох, хэрэглэгчдийн хүлээлтийг давуулах чанартай үйлчилгээг хүргэх, дахин үйлчлүүлэх тааламжтай сэтгэгдэл төрүүлэхүйц стандартыг тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙХ СТАНДАРТ:
Борлуулалтын менежер, харилцагчийн зөвлөх бүр компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаандаа дараах стандартуудыг чанд мөрдөж ажиллана:
1. Борлуулалтын менежерийн биеэ авч явах стандарт
2. Харилцааны стандарт
a. Хэрэглэгчтэй биечлэн харилцах стандарт
b. Баг хамт олны харилцаа
c. Удирдах ажилтантай харилцах
3. Хэрэглэгчтэй утсаар ярилцах стандарт
4. Хэрэглэгчтэй онлайн болон бичгээр харилцах стандарт
5. Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, халамжлах стандарт
Борлуулалт менежерийн борлуулалт хийх стандартыг хянах
1. Борлуулалтын менежерийн борлуулалт хийх стандартын хэрэгжилтэнд сар тутам хяналт тавих үүргийг 2. Борлуулалтын хэсгийн ахлах менежер хариуцан гүйцэтгэнэ. Хяналтыг биечилэн, ажиглалтаар болон хэрэглэгчийн санал хүсэлт, тандалтаар тодорхойлж болно.
Нийт дор дурьдсан 8 үзүүлэлт, нийт 34 шаардлага бүхий хяналтын хуудсаар ажилтан тус бүрийг дүгнэнэ.
✅Албан хувцаслалт
✅Нүүр будалт
✅Биеийн хэлэмж
✅Хэрэглэгчтэй мэндчилэх, хэрэглэгчийг угтах
✅Борлуулалт хийх ур чадвар
✅Хэрэглэгчийг халамжлах ур чадвар
✅Үдэлт, талархал
✅Ажлын байрны стандарт мөрдөлт
• Шалгуур үзүүлэлт:
✅Бүгд хангагдаж байгаа тохиолдолд 5 оноо
✅3-4 үзүүлэлт хангагдаж байгаа бол 3 оноо
✅2 ба түүнээс доош үзүүлэлт хангагдаж байгаа бол 0 оноо тавигдана.
• Хяналтаар нийт 40 оноотой дүгнэгдэх бөгөөд оноонд харгалзан дараах үнэлгээтэй дүгнэгдэнэ.
✅36-40 оноо буюу 90-100 % бол – Маш сайн
✅32-39.9 оноо буюу 80-89.9 % бол – Хангалттай
✅24-31.9 оноо буюу 60-79.9% бол – Хангалтгүй
✅23.9 оноо буюу 59.9%-с бага бол – Маш муу
Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт
Борлуулалтын менежрийн борлуулалт хийх стандарт, түүний хэрэгжилтийн үр дүнг дараах хэмжүүр үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
✅Борлуулалтын менежерийн борлуулалт хийх стандартын дотоод болон хөндлөнгийн мониторингийн үнэлгээний дундаж хувь
✅Мониторингоор стандартын үзүүлэлтийг 80%-с дээш дүнтэй шалгагдсан ажилтнуудын эзлэх хувь
✅Хөндлөнгийн болон дотоод мониторингийн үнэлгээний дагуу сайжруулалтын хувь

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!