Дижитал стратеги

СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ | Tech-News.mn

Бизнесүүдийн хувьд сошиал медиа сувгуудыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, түгээх, зах зээлд таниулах, хэрэглэгчийг татах шаардлага эрчимтэй өсч байгаатай холбоотойгоор зорилтот хэрэглэгчдээ судлан, хэрэгцээ шаардлагыг нь хангах оновчтой мэдээ мэдээллийг боловсруулахаас эхлээд түүнийгээ сошиал сувгуудаар түгээж, үр дүнг нь хянан, сайжруулан, төлөвлөх үйл ажиллагааг бүхэлд нь системтэй, үр ашигтай гүйцэтгэх ур чадвар, мэдлэг эзэмших хэрэгцээ үүсч байна.
Мөн
1. Орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр тухайн зорилтот хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх хэрэгцээт мэдээллийг хүргэх
2. Харилцагч, хэрэглэгчидтэйгээ байнгын нягт холбоо харилцаа тогтоох, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх
3. Идэвхижүүлэлт, сурталчилгааны хамгийн оновчтой, хүртээмжтэй сувгуудыг ашиглан, маркетингийн үр ашиггүй зардлаа хэмнэх
4. Хэрэглэгчдийн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг олон давуу тал, боломжуудыг олж авах юм.
Монголын зах зээлд бизнес эрхлэгчид, компаниудын хувьд сошиал медиаг үр дүнтэй ашиглах боломж өргөн бөгөөд үр ашигтай ажиллах үйл явцыг зураглан хавсралтаар харуулав.
Мөн бизнес эрхлэгчид болон удирдлагуудын хувьд шийдвэрлэх шаардлагатай нэн тэргүүний асуудал бол хийж байгаа болон хийх гэж байгаа бизнесийнхээ талаар судалж, бизнестээ хэрхэн амжилт гаргаж болох, таны бизнесийн хурдасгуур хүчин зүйлс юу байж болох талаар бодож, төсөөлж, тодорхойлж, төлөвлөх юм. Ялангуяа СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ ХЭРХЭН БАЙРШУУЛАХ ТАЛААР САЙТАР СУДЛАН, ТӨЛӨВЛӨХ ШААРДЛАГАТАЙ.
Өөрт тохиолдож байсан нэгэн жишээг та бүхэнд толилуулья. Нэгэн компанийн захирал ФЕЙСБҮҮК ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НЬ сэдэвт сургалтанд минь хамрагдсан юм.
1. Фейсбүүк дээр бизнесийн пейжээ нээгээд ажлуулаад эхэлчихсэн
2. Өдөр бүр бүтээгдэхүүнийхээ зургийг холбогдох мэдээллийн хамт бэлтгэж оруулдаг. Оруулсан мэдээллүүдээсээ аль нэгийг сонгон 5 хоногт 50$-р төлбөртэй сурталчилгаа хийдэг боловч борлуулалт нэмэгдэхгүй, пейжны лайк, шейрын хандалт өсөхгүй. Хэрэглэгчид ч холбогдохгүй.
3. Мөн манай ажилтнууд ажлаа хийж чаддаггүй хэмээн надад нөхцөл байдлаа танилцуулж байв.
Миний хувьд шалтгааныг арай илүү тодорхой болгохыг хичээн зайлшгүй тодорхойлсон байх шаардлагатай дараах хэдэн асуултуудыг асуусан юм:
– Таны бизнесийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс тань юу вэ?
– Таны хэрэглэгчид таны бизнесээс ямар үнэ цэнийг хүсч байна вэ?
– Та сошиал дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн таниулах вэ, үүнтэй холбоотой контентоо хэрхэн боловсруулах вэ?
– Та бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах сувгуудаа /онлайн/ хэрхэн тодорхойлсон бэ?
– Та хэрэглэгчдийнхээ оролцоог хэрхэн өсгөхөөр төлөвлөсөн бэ?
– Та үр дүнгээ хэрхэн хянах вэ?
Харамсалтай нь захирал эдгээр асуултуудын нэгийг ч хариулж чадаагүй. Ядаж 1 жилийн дараах бизнесийнхээ өсөлт, дэвшилтийг тодорхойлж чадаагүй, хэрэглэгчиддээ юу хэрэгтэйг нь судалж ойлгож чадаагүй захирал хэрхэн борлуулалтаа өсгөж, хэрхэн ажилтнуудаа удирдаж чадах билээ.
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ТҮҮНДЭЭ ХҮРЭХ БИЗНЕСИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨЛТ БАЙХГҮЙГЭЭР ЗӨВХӨН НЭГ АРГА ХЭРЭГСЭЛ АШИГЛАН АМЖИЛТАНД ХҮРНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. Мөн лайк өссөнөөр борлуулалт нэмэгдэн гэж туйлширч болохгүй. Зөвхөн сошиал медиаг ашигласнаар маркетинг хийж байна гэж ойлгож болохгүй.
Эх сурвалж: Цэндийн Одонтуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!