Апплекейшн

Clubhouse гэж юу болох, хэрхэн бий болсон бэ

Фэйсбүүк, Твиттер гэх мэт нийтэд зориулсан сошиал медиагаас тодорхой хүрээний хэрэглэгчдэд чиглэсэн жижиг платформууд эрчимтэй хөгжиж эхэллээ. Үүний нэг нь өөр хоорондоо зөвхөн дуу хоолойгоор холбогддог Clubhouse хэмээх платформ юм.Хэрэглэгчдийнхээ тоог эрчимтэй нэмж буй уг платформын талаар мэдээллийг хүргэж байна.

– Clubhouse нь лайв подкаст, фм радио нэвтрүүлэг шиг харилцан яриаг чөлөөтэй ашиглах боломжтой бөгөөд сонирхолт нэг хүмүүсийнхээ яриаг сонсож, хамтдаа ярилцахболомжийг олгож байдаг. Clubhouse нь аудио чатад тулгуурласан сошиал медиа бөгөөд өнгөрсөн жилийн тавдугаар сараас хэрэглээнд нэвтэрчээ. Харин Опра Уинфри, Эштон Катчер, Дрейк зэрэг алдартнууд Clubhouse-д нэгдсэнээр олон нийтийн анхаарлыг татаж эхэлжээ.

Ялангуяа Элон Маск, Марк Цукерберг нар Clubhouse-ийн ярилцлагад уригдаж, ток шоунд оролцсоны дараагаас хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдсэн байна. Элон Маск Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Теневийн урилгаар Clubhouse платформ дээр ярилцлага өгсөн тухайгаа жиргэсний дараа Clubhouse Media -ийн хувьцааны үнэ огцом өссөн гэнэ. Одоогоор энэ сошиал медиа компани зах зээлд 100 сая доллараар үнэлэгдэж байна.

– Төрөл бүрийн хориотой сэдвүүдийн талаар чөлөөтэй ярилцах, өөрийгөө нууцлах боломжтой байдаг тул Хятадууд уг аппликэйшнийг олноороо татан авч Уйгурууд, Хонконгд болж буй тэмцэл гэх мэт сэдвүүдийн талаар ярилцаж байна. Гэвч өчигдрөөс эхлээд Clubhouse Хятадад ажиллахаа больсон тухай BBC мэдээлжээ.

– Clubhouse-ийн гол функц бол чатны өрөө (chatroom) юм. Уригдсан хэрэглэгчид бусад хэрэглэгчдийг эсвэл сонирхдог сэдвээ дагах (follow) замаар нийтийн (public) болон хувийн (private) чатны өрөөнүүдэд нэгдэж харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлэг сонсох, өөрийнхөө санаа бодлыг хуваалцах боломжтой. Үүгээр зогсохгүй алдартнуудын ярилцлага, DJ нарын бүтээлийг сонсож, түргэн болзоонд орох боломжтой өрөөнүүд ч нэмэгдсээр байна.

Хэрхэн бий болсон бэ?

2020 оны гуравдугаар сард гарсан уг аппликейшн 2020 оны тавдугаар сар гэхэд 1500 гаруй хэрэглэгчтэй болж 100 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ. Харин энэ үеэр Space X, Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев нар Clubhouse дээр хийж буй харилцан яриагаа Youtube-ээр шууд дамжуулснаар хэрэглэгчдийн тоо, нэр хүнд нь огцом нэмэгджээ. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар Clubhouse-г хоёр сая хүн хэрэглэж байгаа ба зах зээлийн үнэ нь 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон юм.

Хэрхэн уригдах вэ?

-Clubhouse-н одоогийн хэрэглэгч танд урилга илгээснээр хаяг нээн татаж авах эрх нээгдэнэ. Урилга бүхий холбоос утасны дугаарm тань ирж шинэ хаяг нээх хуудас руу чиглүүлнэ. Гэхдээ Clubhouse-н хэрэглэгчид хүссэн нэгэндээ урилга илгээж чадахгүй. Учир нь шинэ хэрэглэгчид эхэндээ зөвхөн хоёр хүнийг урих боломжтой.

Хэрхэн Clubhouse-ийн хэрэглэгч болох вэ?

Бусад сошиал медиа шиг аппликэйшн татаж аваад шинээр хаяг үүсгэх боломжгүй, зөвхөн тухайн платформ дээр байгаа хэрэглэгчийн урилгаар (таны утасны дугаараар) нэгдэх боломжтой байдаг Clubhouse-ийн нэг онцлог юм. Үүнээс гадна Clubhouse одоогоор зөвхөн IOS үйлдлийн системтэй төхөөрөмж дээр л ажиллаж байгаа аж. Бусад сошиал медиа шиг аппликэйшн татаж аваад шинээр хаяг үүсгэх боломжгүй, зөвхөн тухайн платформ дээр байгаа хэрэглэгчийн урилгаар (таны утасны дугаараар) нэгдэх боломжтой байдаг Clubhouse-ийн нэг онцлог юм.

 Эх сурвалж:  educated.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!