Робот

Онцгой элит давхарга буюу “супер элитүүд” дэлхийд ноёрхох эрин үе айсуй! (хүүхдүүддээ ямар мэргэжил эзэмшүүлэх нь чухал вэ?) | Tech-News.mn

Баруунд хүмүүсийн хэлж ярилцдаг зүйлс, медиа ТВ радио бүх сувгаар сонсогддог мэдээллүүд сүүлийн нэг хоёр жил танигдахгүй ихээр өөрчлөгдөж байна.
ARTIFICIAL INTELLIGENCE БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ САЛБАРЫН ОЛОЛТ АМЖИЛТ АМЬДРАЛД ДЭНДҮҮ ХУРДАН НЭВТЭРЧ МЕГА ТРЕНД БОЛЖ БАЙНА. ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭДЭГ НЬ МАШИНУУДЫГ ХҮН ШИГ БОЛГОЖ БҮТЭЭХ ГЭСЭН ҮГ, ӨГӨГДӨЛ ДАТАНЫ ТУСЛАМЖТАЙГААР, ТОВЧХОНДОО. БҮР БИДНЭЭС БУЮУ ХҮМҮҮНЭЭС Ч ХҮЧТЭЙ.
Нюрнберг хотод метро нь хоёр ч шугамд жолоочгүй яваад удлаа. Хамбург хот бол боомт хот, далайгаас ирж буцаах тэр л асар их ачааг зохицуулах аймгийн төвийн дайны том цогцолбор дотор нэг ч жолооч алга, машинууд нь өөрсдөө сүлжээд л яваад байх юм. Германы хурдны замаар том том ачааны машинууд жолоочгүй яваад эхэллээ. Хамбургт мөн тун удахгүй жолоочгүй 100 автобусыг туршилтаар явуулах гэж байна. Үйлдвэрийн автоматжуулалт бол бүр домог болсон. Ер нь машин, аж үйлдвэрээс гадна банк, урлаг, худалдаа, эрүүл ахуй гээд хиймэл оюун ухааны технологид хамрагдаагүй салбар үгүй болох нь ээ.
Хүмүүс нь ч биологийн хувьд эхнээсээ Syborg болоод эхэлцгээлээ. Хүнээс сайборгууд юугаараа ялгаатайг бяцхан тайлбарлая:
SYBORG БОЛ ХҮН БА МАШИНЫ НИЙЛЭГ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТЕХНИКИЙН ТУСЛАМЖТАЙГААР БАЙГАЛИЙН ӨГӨГДЛИЙГ НЬ САЙЖРУУЛСАН ХҮН БУЮУ АМЬД БОДЬГАЛ. ҮҮГЭЭРЭЭ РОБОТ БОЛОН АНДРОЙДААС ЯЛГААТАЙ.
ANDROID НЬ ГАДНААСАА ХҮНТЭЙ АДИЛХАН ХЭДИЙ Ч РОБОТ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АРЬС ЦУС БҮХИЙ РОБОТ ЮМ. Жишээ нь ШВАРЦЕНЕГГЕРИЙН ТЕРМИНАТОР БОЛ АНДРОЙД.
Бидний дунд ч жирийн сайборгууд хэдийнээ бий, жишээ нь түнх, хөлнийхөө дотор ясыг төмрөөр орлуулах, зүрхэндээ соронз аппарат суулгуулах г.м. Гэхдээ чип биедээ суулгуулж бүхий л өгөгдлөө хадгалах, тархиндаа аппарат суулгуулж илүү хүчтэй болох, тархи нь тэр чигтээ компьютер өгөгдөл болох тухай яриа бол арай өөр түвшний сайборгуудын тухайд гэсэн үг.
Тел Авивын ИС-ын Др.Ю. Херари, “Технологийн хөгжил тун удахгүй хүмүүсийг эволюцийн дараагийн шатанд хүргэнэ, хүн төрөлхтөн түүхэндээ анх удаагаа эдийн засаг, эд хөрөнгийн хэмжээгээр бус биологийн хувьд бие биеэс ялгарна. Хүмүүсийн ихэнх ойрын ирээдүйд хүн ба машины нийлэг Homo Deus болцгооно” гэж хэлж байна. (Уг нь бол бид чинь Хомо сапиенсчууд шүү дээ)
Өдөр ирэх бүрий нэмэгдэж буй автоматжуулалтаас үүдэж нийтийг хамарсан ажилгүйдэл бий болно. Удахгүй давалгаалах их ажилгүйдэлд нарийн мэргэжлүүд ч өртөнө: Ж.нь, машинууд хүмүүсээс илүү экзакт яг таг онош тавьж буй, мөдхөн смарт утсуудаараа даралтаа хэмжиж, өөх хлостерины хэмжээ болон бусад эмнэлгийн оношуудыг тодорхойлно. Урлагийн салбарт тэсрэлт үүсэж буй. Машин одоо хүнээс илүү зурж, хүний сэтгэлийг уяраах хөгжим зохиож буй.
Жишээ нь, Хийл тоглож байхад хүний сэтгэл дотор юу болж буйг хэн ч мэдэхгүй, гэтэл машин нотны өөрчлөлт бүрд түүнийг мэдэрч чадна. Яагаад гэвэл нот эгшиглэх бүрд цусны даралт хэрхэж байна, нулимс ялгарч байна уу, тархи хэр идэвхжиж байна гэдгийг тэмдэглэнэ. Тиймээс энэ бүх мэдээллийг ширхэгчлэн хадгалсан компьютер ямар ч уран бүтээлчээс илүү хүний сэтгэлийг хөдөлгөх бүтээлийг эгшин зуурт туурвина гэцгээж байна.
НЭРТ ФИЛОСОФИЧ ДР. РИЧАРД.Д.ПРЕХТ ХҮМҮҮС МАССААРАА АЖИЛГҮЙДЭЛД ӨРТӨХ УЧРААС НИЙТЭЭР НЬ “НӨХЦӨЛ БОЛЗОЛГҮЙ ҮНДСЭН ЦАЛИН” ОЛГОХ НЬ ЗӨВ ХЭМЭЭХ БАЙРЬ СУУРЬТАЙ БАЙНА. ФИНЛЯНД, ГЕРМАН, ФРАНЦ ЗЭРЭГ УЛСАД ХЭСЭГ БҮЛЭГ СУУРИН ХҮМҮҮСТ НӨХЦӨЛ БОЛЗОЛГҮЙ ҮНДСЭН ЦАЛИН ӨГЧ, КРЕАТИВ САНААЧИЛГА, ХУВЬ ИДЭВХИ, СЭТГЭЛ ЗҮЙ БҮХ ТАЛААС НЬ СУДАЛСААР БАЙНА.
Швейцари улс уржнан ард иргэдийнхээ дунд энэ талаар санал асуулга явуулахад нийт хүн амын ихэнх нь татгалзсан, тэрхүү татгалзсан шалтгаанаа “одоохондоо хэдийг олгох нь тодорхойгүй байна, мөн мөнгөний эх үүсвэр цаашид тогтмол байж чадах уу, засаг төр төрийн халамж, нийгмийн тэтгэлгүүдийг зогсоож магад тул эрсдэлтэй” зэргээр тайлбарласан. Германы зарим эрдэмтэд нөхцөл болзолгүй үндсэн цалин олгох тооцоог сайн хийсэн, болно хэмээн ярьцгааж байна, зарим нь сард 1000, зарим эрдэмтэд 1500 евро өгнө гэж мэтгэлзэж, эх үүсвэрийг нь хүртэл хэрхэн тооцоолсноо илэрхийлсээр байна. Хэрэв хүн бүрд 1500 евро өгөөд эхэлвэл нэг хүүхдэд өгдөг 180 орчим евро, өндөр настны тэтгэвэр г.м зүйлээ болих учир тэндээс их мөнгө гарч ирнэ гэх эрдэмтэд ч байна. Ер нь л их бужигналдаж байна, энд. Гэхдээ урьдынхаараа бус, их өөрөөр…
ДР. ХЕРАРИЙН ХЭЛЖ БУЙГААР БОЛ, “ТЕХНОЛОГИ АТГАЖ БУЙ ЦӨӨХӨН ЭЛИТ-ҮҮД БУРХНЫ АДИЛ ХҮЧ ЧАДАЛТАЙ “СУПЕР ХҮМҮҮН” БОЛОХ АГААД БУСАД ХҮМҮҮС НИЙТ МАССААРАА “ХЭРЭГГҮЙ, ХҮЧ ЧАДАЛГҮЙ” ХООЛНЫ САВ БОЛЖ ҮЛДЭХ”, АЖ. АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ 19-Р ЗУУНД ТЭРГҮҮНИЙ АЖИЛЧИН АНГИ ДАВХАРГА БИЙ БОЛГОСОН БОЛ 21-Р ЗУУНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮХИЙ ТЕХНОЛОГИЙН ХУВЬСГАЛ “ДЭЛХИЙД ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮС БУЮУ USELESS CLASS”-ИЙГ БИЙ БОЛГОНО ГЭЖ БАЙНА.
Европчууд Бангладеш, Вьетнам, Гватимали-д оёсон хувцас өмсөж буй. 20-иод жилийн дараа гурван хэмжээст хэвлэх машинууд, эсвэл роботууд түүнээс сайхныг оёх болно. Тэгвэл Европын холбоо машинуудад оноогдох татварыг нэмээд Бангладешийн оёдолчдыг цалинжуулах уу? Мэдээж үгүй, тэгвэл тэднийг хэн цалинжуулах вэ? Гуравдагч ертөнцийн орнууд ер яах вэ гэж эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд хоорондоо маргалдаж байна. Тэдний яриаг сонсоод байхад, хэдий ийнхүү ядуу орнуудын нэрийг дурдах боловч, ойлгомжтой нь өөрсдийнхөө асуудал руу л сэдвээ хурдан эргүүлчих юм.
Энэ бүгдээс дүгнээд хэлэхэд, та нар маань одооноос хүүхдүүдээ хиймэл оюун ухааны төрлийн, ж.нь: өгөгдөл data судлаач зэрэг, компьютер программ хангамжийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх тал руу залах нь чухал байна. Үүнд мэдээж, байгалийн ухааны хичээлүүд, математик физикийн хичээлд нь тун сайн анхаарах! Яахав, өөр мэргэжлүүд үлдэх нь үлдэж таарна, асрагч, нарийн зүйл цэвэрлэгч ч юмуу цаашлаад багш, эмч, цэцэрлэгч г.м. Гэхдээ монголдоо хийгээд дэлхийн өөр улсад сайн цалинтай ажилд тэнцэнэ гэвэл компьютер, хиймэл оюун ухааны чиглэл л хол ирээдүйтэй байх нь ээ.
Нөгөө талаар биднийг тэжээж буй малаа хайрлаж, малчдаа хүндлэх! Газар нутаг, бэлчээрээ хамгаалах! Хэн ч биднийг ирж тэжээхгүй, их л айхтар цаг айсуй. Монгол дархлаа, идентитэтээ (identity) хамгаалах нь чухал байна, оюун ухаан сэтгэлгээний хувьсгал хийх цаг болжээ!
Фото: Шведийн сайборг жентельмен, сэтгүүлч бүсгүйд хэлж суугаа нь: “Би таныг сайн тогтоож анзаарах шаардлагагүй, яагаад гэвэл миний гарт та хэдийнээ хадгалагдсан.”
ЭХ СУРВАЛЖ: Oyun Dorjdamdin

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!