Энтертайнмент

Tesla: Машин дотроо WITCHER 3-ыг тоглох боломжтой болно | Tech-News.mn

Tesla компани шинэчлэгдсэн Model S загварын цахилгаан машинд нэмэлтээр PLAID цахилгаан дамжуулагч төхөөрөмж суулгасан ба тоглоомын зориулалттай 10-teraflops компьютерыг суурилуулжээ. /Teraflop – секундэд нэг их наяд үйлдлийг боловсруулах чадвар/

Энэ нь 10.28 teraflops компьютертой Play Station 5, 12 teraflops компьютертой Xbox Series X тоглоомуудтай өрсөлдөхүйц үзүүлэлт юм.

Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск твиттертээ TESLA МАШИН ДОТРОО WITCHER ТОГЛООМЫГ  ТОГЛОМООР БАЙНА УУ хэмээн санал асуулга явуулахад 600 мянга орчим хүнээс 85 хувь нь ТИЙМ гэж хариулжээ.

Ингэснээр 80 мянган ам.долларын үнэтэй Model S загварын машинд WITCHER 3 тэргүүтэй тоглоомуудыг тоглох боломжтой ба Tesla-гийн дараагийн машинууд бүгд тоглоомын зориулалттай 10-teraflops компьютертой байх аж.

Эх сурвалж: Gogo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!