Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ҮНДЭСЛЭН СУРТАЛЧИЛГААНЫ КОНТЕНТ БҮТЭЭХ | Tech-News.mn

Хэрэглэгч байхгүйгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжгүй тул хэрэглэгчдээ юун түрүүн судлах шаардлагатай болдог. Ялангуяа сошиал орчин дахь тэдний сэтгэл зүй, дадал, бүр цаашлаад далд ухамсар, баруун, зүүн тархины онцлог, эрэгтэй эмэгтэй хүйсны онцлог гээд бүтээгдэхүүнээ хүргэхтэй холбоотой судалгаануудыг зайлшгүй хийнэ.
Хэрэглэгчийн сурталчилгаан дээр анхаарал хандуулах хугацаа 8 сек, хүний тархинд очдог мэдээллийн 90% нь дүрслэлээр дамжин хүрдэг бөгөөд хүмүүс хоорондын харилцаа 93% нь харах мэдрэхүй дээрээ үндэслэн үүсдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид хүний өнгө, үгийн фонт, тоо унших, дүрс харах гэх мэт сэтгэл зүйн батлагдсан судалгаануудыг сурталчилгааны контентод тусгах шаардлагатай.
Тэгэхээр бид хэрэглэгчийн сэтгэл зүйд үндэслэсэн тактикуудыг ойлгох хэрэгтэй болох нь. Энэ талаар товчхон дурдья.
1. Хүний баруун тархи төсөөлөл, зүүн тархи логик сэтгэлгээний тархи бөгөөд төсөөллийн тархи нь дуу, дүрс боловсруулдаг, логик тархи нь үг, текст боловсруулдаг. Харин баруун тархи харааны зүүн тал, зүүн тархи баруун талтай шууд холбогдсон байдаг тул сурталчилгааны постерын хувьд зураг, дүрсийг баруун талд, текстийг зүүн талд байршуулах нь хэрэглэгчид шууд хүрдэг байна.
2. Мөн хүн аливаа мэдээлэл, дүрслэлийг зурагт харуулсны дагуу Z чиглэлээр буюу зүүн дээд талаас баруун доод тал руу чиглэлтэй мэдээлийг уншдаг учраас сурталчилгааны постерын дээд хэсэгт компанийн лого, бүтээгдэхүүний нэр, гол хэсэгт бүтээгдэхүүний зураг, тайлбарын хамт, доод хэсэгт холбоо барих утасны дугаар, бүтээгдэхүүний үнэ байршуулбал илүү тохиромжтой байдаг нь батлагджээ.
3. Харьцуулалт, зүйрлэл зэрэг баруун тархийг хөгжүүлэхэд ашиглагддаг аргуудыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сонирхолтой байдлаар харуулж болно. Тухайлбал
o Simile буюу Харьцуулалт. Ямар нэгэн зүйлийг өөр нэгэн зүйлтэй харьцуулан харуулах.
o Metaphor буюу үгэн зүйрлэл. Төстэй үг хэллэг, зураг, дүрслэлээр бүтээгдэхүүнийг сурталчилах. Жишээ нь түүний нүд яг нарны гэрэл шиг хурц.
4. Дизайны элемент болон дараах дүрмүүдийг дага /зургийн байршил, үг, текстийн зөв харьцаа, арын фоны зохицол гэх мэт/ Тухайлбал:
Өнгө – Ямар ч дизайны ажлын хамгийн чухал хэсэг бол өнгөний ялгарал. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх зураг, текстийн өнгө, арын фон нь брэндийн өнгөтэйгээ зохицож байгаа эсэх, зорилтот хэрэглэгчдийн сонирхолд нийцэж байгаа эсэх нь чухал юм. Өнгөний зохицлын талаар интернетээс олж харж болно.
Текст- Үг бол хүчтэй. Хэрэглэгчийг өдөөх, үнэ цэнэтэй гэдгийг нь мэдрүүлэх, асуудал хэрэгцээг нь шийдвэрлэж чадах итгэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Хэтэрхий нуршуу, давхардсан утга санаатай үг хэллэг хэрэглэхээс зайлсхий.
Эх Сурвалж СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НОМ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!