Дэлхийн анхны онлайн такси UBER-ийг үүсгэн байгуулагч Трэвис Каланикийн амжилтын нууц | Tech-News.mn

Олон удаагийн бүтэлгүй оролдлогын дараа ч бууж өгөлгүй стартапаа эхлүүлж, одоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд ороод буй UBER-ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланикийн амьдрал, амжилтын нууцаас танилцуулъя.
UBER нь гар утасныхаа аппликейшнийг ашиглан ямар ч бэлэн мөнгө, жолоочтой харьцалгүйгээр такси үйлчилгээ авах боломж олгодог дэлхийн хамгийн алдартай онлайн тээврийн хэрэгсэл бөгөөд одоогоор дэлхийн 80 орны 600 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Трэвис Каланик гэж хэн бэ
Трэвис 1976 онд Калифорни мужийн Лос Анжелес хотод төрсөн, дунд сургуульд байхаасаа код бичиж, өөрийн гэсэн дот.ком байгуулах мөрөөдөлтэй болсон. Ахлах сургуулиа төгссөн хойноо Калифорнийн их сургуулийн IT инженерийн ангид суралцаж байсан ч 1998 онд найзтайгаа анхны вэбээ хөгжүүлэхээр сургуулиа орхижээ. Тэд Scour, Inc., нэртэй анхны онлайнаар кино хөгжим хуваалцах боломжтой дэлхийн анхны доткомуудын нэгийг бий болгосон ч Scour-д багтсан зураг, бичлэгт дүрснүүд зохиогчийн эрх зөрчсөн хэргээр өндөр торгууль төлж өөрийн бүх эд хөрөнгөө худалдаалснаар 2000 онд дампуурлаа зарлаж байв.
Хэдий хоосорсон ч Трэвис бууж өгөлгүй эцэг эхнийхээ граашт ажлаа хийсээр 2001 онд REDWOOSH нэртэй мөн адил файл хуваалцах боломжтой старпап вэбээ эхлүүлсэн. Тэр тухайгаа “Энэ удаа бүх зүйл хуулийн дагуу” явагдсан хэмээн дурссан байдаг. REDWOOSH-ийг амжилтад хүргэх гэж Тревис гэж зургаан жил зарцуулсан бөгөөд 2007 онд ACAMAI Technologies”-д 19 сая ам.доллар хүргэн зарж чадсанаар алдарт UBER-ийн бий болгох боломж бүрджээ. UBER компаниа Трэвис 2009 онд буюу 33 настайдаа байгуулсан бөгөөд энэ зууны хамгийн ахмад настай энтрепренерүүдийн нэг болсон юм. Компани байгуулах үйл явц тийм ч амар байгаагүй бөгөөд өмнөх стартап бүтэлгүйтлээс нь үүдэн түүнд цахиурын хөндийгөөс санхүүжилт өгөхөөс татгалзаж байв. Гэсэн ч Трэвис нас бол зүгээр л тоо, чи дал хүрсэн ч шинэ санаа гаргаж чадна гэж итгэсний үндсэн дээр хамтрагч Гаррет Кэмпийн тусламжтайгаар аппликейшнээ зохион бүтээж чаджээ.
Тревисийн хувь хүний зан чанарыг эргэн тойрныхон нь тэвчишгүй, тууштай хэмээн тодорхойлсон бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй зан чанар нь түүнийг 4.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн 80 орны 600 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж, 12 мянган ажлын байр бий болгох үндэс болжээ.