Дижитал стратеги

Сошиал медиа платформуудын ялгааг мэдэж аваад өөрийн бизнестээ тохирох сошиал медиагаа сонгох нь хамгийн чухал | Tech-News.mn

ФЕЙСБҮҮК – Дэлхий нийтээрээ ашиглаж байгаа нийгмийн хамгийн том сүлжээ бөгөөд хувь хүмүүс өөрийгөө, албан байгууллагууд бизнесээ олон нийтэд танилцуулах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болон хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцахад ашигладаг байна. Маркетер, зар сурталчилгаа зохион байгуулагч нарт фейсбүүк нь оновчилсон зорилтот хэрэглэгчдээ тандалт хийх, тэдэн рүү хандах боломжийг олж авах суваг байдаг.
ИНСТАГРАМ – Анх фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих, найз нөхдийн хүрээгээ тэлэх зориулалтаар үүсч байсан бол эдүгээ реклам сурталчилгаа, бүтээгдэхүүний брэндийг зах зээлд таниулах, борлуулах томоохон сүлжээ болсон. Инстаграмыг дуучин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер гэх мэт соёл урлагын салбарынхан түгээмэл ашигладаг байна.
ТВИТТЕР – Санал сэтгэгдэл, үзэл бодол, шүүмж, өөрт болон бусдад тохиолдсон үйл явдал, дэлхий ертөнцөд өрнөж буй сонин содон зүйлс гээд бичихийг хүссэн зүйлээ чөлөөтэй жиргэх боломжтой бичил блог юм. Текст хэлбэрт тулгуурласан байдаг тул хэрэглэгч 240 тэмдэгтэд тохируулж өөрийн үзэл бодол, мэдээллээ нийтэлдэг. Улс төр, нийгэм, сэтгүүл зүй, олон нийтийн салбарын хүмүүс голдуу ашигладаг.
ЮҮТҮБ – Кино, телевизийн бичлэг, дуу клип, байгууллагын зар сурталчилгаа, нэрийн реклам болон өөрийн бэлдсэн бичлэгүүдээ хадгалах, тоглуулах, олон нийтэд түгээх боломжтой түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ бөгөөд дэлхийн алдартай дуучид, хамтлагийн дуу бичлэг, клипээ түгээх гол талбар нь болдог.
ЛИНКЕДИН – Мэргэжлийн түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлэх, өөрийн мэдлэг ур чадварт тохирсон ажил, албан тушаал олох, ажилтан хайх, салбартаа танигдах зэрэг олон талын давуу талтай ажил мэргэжлийн сүлжээ юм. Мэдээж сошиал сайт тул өөрөө юм бичих нийтлэх, хуваалцах, бусадтай мессежээр харилцах, группуудад элсэн хэлэлцүүлэгт оролцох, бусдын бичсэн хуваалцсан зүйлд лайк дарах, сэтгэгдлээ бичих боломжтой. Дээр нь энэ сайтаар дүүрэн карьерыг тань нэг, магадгүй хэд хэдэн шат ахиулах боломжууд ч бий.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!