Дэлхийг өөрчилсөн эрхмүүд

Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос | Tech-News.mn

Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад Билл Гейтсийн дараа хоёрт жагсаж буй Жефф Безос нь дэлхийн хамгийн том цахим худалдааны Амазон компани, Вашингтон Пост сониныг эзэмшдэг аж.

Түүний эзэмшдэг Амазон компанийн хувьцаа 2017 онд огцом өсч, Жеффийн хөрөнгө 14.5 тэрбумаар нэмэгдсэн. Амазон компани энэ эрчээрээ ажиллавал Жефф Безос Билл Гейтсийг гүйцэх нь цаг хугацааны л асуудал хэмээн Форбес сэтгүүлд бичжээ.

Жефф Безос гэж хэн бэ

Тэрээр 1964 оны 1-р сарын 12-ны өдөр Мексикийн Албувартк хотын энгийн гэр бүлд төрсөн. Түүнийг төрөхөд ээж нь дөнгөж 17 долоон настай байсан бөгөөд төрсөн эцэгтэй нь ердөө сар гаруй хугацаанд хамт амьдраад салсан байна. Жеффийг дөрвөн настай байхад нь ээж нь Куб улсаас ирсэн цагаач иргэн Мигуэл Безостой гэрлэсэн ба хүүгээ түүний нэрээр овоглосон юм. Түүний төрсөн эцэг нь хүүгээ амьд гэдгийг саяхан буюу 2012 онд олж мэдсэн байна.

Жефф сургуульд орсон цагаасаа технологийн ухаанд сонирхолтой байсан ба физик, математикийн хичээлүүдэд гоц сайн хүүхэд байжээ. Дунд сургуульд байхдаа гэрийнхээ гараашыг өөрийн лаборатори болгон олон янзын туршилт хийдэг хүүхэд байв. Шинэ зүйл турших сонирхолдоо тулгуурлан, Принстон их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцан төгссөн байна.  Сургуулиа төгссөнийхөө дараа Волл Стрийтийн хэд хэдэн хөрөнгийн ажилласан бөгөөд тэндээ эхнэр Маккензитэйгээ танилцжээ.

Жефф хөрөнгийн зах зээлд хялбар хөлөө олж 26 настайдаа Д.Е.Шоу фирмийн дэд захирал болтлоо дэвшсэн байна. Гэсэн ч түүний сэтгэл мөнгө, зах зээлийн амжилтад ханаагүй бөгөөд 1994 оноос бага насны мөрөөдлөө биелүүлэн, мэргэжлээрээ ажиллахаар ажлаасаа гарсан байна.

Жеффийн анхны санаа ямартай ч онлайн худалдан авалт хийдэг платформ үүсгэх байсан ба 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс номын худалдааг хамгийн “цэвэр” хэмээн сонгожээ. Амазоныг бүтээх явц хоёр жил өрнөсөн ба 1997 онд албан ёсоор олон нийтэд танилцуулсан юм.

Ийнхүү алдарт дэлхийн хамгийн том номын худалдаа Сиэтл хотод үүссэн түүхтэй.

Эхний жилүүд хүндрэлтэй байсан бөгөөд түүний өмнө ажилладаг байсан фирмийн захирал нь буцаж ирэхийг санал болгон, тохуурхаж байв.

Гэсэн ч шантралгүй үйл ажиллагаагаа явуулсаар 1998 оноос зөвхөн ном биш CD, DVD худалдаалж, төд удалгүй хувцас, тоглоом борлуулж эхэлжээ. 1990-иэд онд борооны дараахь мөөг шиг гарч ирсэн компаниуд бүгд дампуурч байх үед Амазон л ганцаараа тэсэж үлдсэн бөгөөд 2000 он гэхэд компанийн зах зээл дээрх үнэлгээ 510 мянган ам.долларт хүрч байв. Түүнд маш олон өрсөлдөгч байсан ба үйлчлүүлэгчид ч цахим худалдаанд дасахгүй, бизнес шинжээчид ч түүний ажлыг хүмүүсийг залхуу болгож байна, ажлын байрыг үгүй хийж байна хэмээн буруутгаж байсан юм. 2011 он гэхэд компанийн нийт үнэлэмж 17 тэрбумд хүрсэн бөгөөд, дэлхийн хамгийн их бараатай “юуг ч зарж болдог” хэрэглэгчдэд төвлөрсөн цахим худалдааны зах болсон байв.

Түүнчлэн, Жефф зөвхөн худалдааны ч биш, хөрөнгө оруулалт ,технологийн салбарт ч амжилттай яваа бөгөөд Амазоны нэрийн хуудас болсон номын худалдааг электронжуулж, түүндээ зориулан Киндлэ Инкийг байгуулсан.  Мөн тэрээр сансар огторгуйд дурлагч бөгөөд түүндээ зориулж Blue Origin нэрт сансар судлалын хүрээлэн байгуулсан.

Мөн 2013 онд Жефф Вашингтон Пост сониныг 250 сая ам.доллараар худалдаж авч байв. Энэ тухайгаа тэрээр Вашингтон Постын үнэнч уншигч болохоороо хэмээн хэлсэн бөгөөд удирдлагууд болон хүний нөөцөд нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй, энэ хэвээрээ ажиллах нь хамгийн гайхалтай гэж хэлжээ.

2012 оноос эхлэн Амазон технологийн чиглэлд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дээр дурдсан Киндлэ инкээс гадна, зөөврийн компьютер, дрон, гар утас үйлдвэрлэж эхэлсэн. Мөн Амазон компани дэлхийн хамгийн анхны  хиймэл оюун ухаан ашиглан ямар ч кассын машингүй,  супермаркетыг нээгээд байгаа юм.

Түүний амжилтын нууцаас 

2017 онд Санммит сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жефф өөрийн амжилтын нууцыг хэд хэдэн зүйлстэй холбон тайлбарласныг хүргэе.

1. Хамтрагчаа зөв сонгох: Чи юуг ч ганцаараа хийж чадахгүй, харин эсрэгээрээ үр бүтээлгүй хамтрагчтай байвал ямар ч сайхан санаа биеллээ олохгүй.

2. Нэг зүйлд л анхаарлаа төвлөрүүл: Жишээ нь, би гэр бүлтэйгээ хооллож байхдаа зөвхөн хоолоо идэж, тэдэнтэйгээ цагийг өнгөрөхийг илүүд үздэг, утас оролдож, телевиз үзэх биш. Би нэг зэрэг олон ажил хийдэггүй. Хүн угаас нэгээс илүү ажил хийх үед ажлын бүтээмж  50 хувь буурдаг шүү дээ. Гол ажилдаа л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

3. Юу хийж чадахаа олж мэд:  Би наймаанд одтой, би хоол сайн хийдэг зэрэг өөрийн чадах юмаа ол. Чадах юм байхгүй байвал суралц, хамгийн дөхөм байгаа дээрээ ажиллаж эхэл. Өөрөө дургүй, чадахгүй зүйлд мянга үсрээд ч хүрч чадахгүй, цаг, энергийн гарз.

4. Суралц бас дахин суралцах:  Амжилтад хүрсэн хүмүүс бүгд гоц ухаантай эсвэл нэг оролдлогоор тийм болоогүйг байнга сана. Амжилт, мөнгөний цаана маш урт хугацааны хөдөлмөр байдаг юм. Тиймээс бусдыг хэрхэн хөгжиж байна вэ, хэмээн атаархаж толгойгоо гашилгахаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

5. Урт тоглоом болох тул бэлтгэлтэй бай: Нэг л удаагийн оролдлогоор тэрбумтан, төгс старт-ап хөгжүүлэгч болчихгүй.  Анх бизнесээ эхэлж байхад минь ч тэр хүмүүс гэнэтхэн л дэлгүүр хэсэн гадуур явахаа байж гэрээсээ хэрэгтэй зүйлээ захиалдаг болоход итгэхэд урт хугацаа шаардсан шиг ямарваа ажилд цаг хугацаа шаардах л болно.

6. Өдөр бүр яг хамгийн эхний өдөр шиг эрч хүчтэй ажилла: 360 мянган хүнийг ажлын байраар хангадаг Жефф өдөр бүрийг анхны  өдөр шигээр төсөөлж, анхаарлаа сулруулахгүй, хичээнгүйлэн ажиллаж өнгөрөөдөг гэнэ.

Тэр хэрхэн ажилладаг вэ

Жефф  урт хугацаанд ажилладаггүй. Богино хугацаанд их бүтээмжтэй ажиллахыг  илүүд үздэг. Ажилдаа  өдөрт ердөө зургаан цагийг зарцуулдаг аж.

Тэр хэзээ ч сэрүүлэг тавьдаггүй “нүд өөрийн мэдэлгүй нээгдсэн үед л босдог” хэмээн хэлжээ.

1994 оноос хойш өглөө бүр эхнэр Маккензи болон дөрвөн хүүхэдтэйгээ цайлдаг  болсон бөгөөд, хэзээ ч өглөө эрт уулзалт, ажил төлөвлөдөггүй юм байна.  Оройн хоолоо ч мөн зөвхөн эхнэртэйгээ идэхийг илүүд үздэг.

Ажлын уулзалтын үер тэр “хоёр пицца” аргийг хэрэглэдэг. Энэ нь уулзалтад оролцох хүмүүст хоёр пицца хангалттай хүрэх ёстой гэсэн дүрэм бөгөөд үүнээс олон хүнтэй нэг дор уулзахыг төвөгшөөдөг. Олон толгой байх тусам санал зөрөлддөг хэмээн хэлж байжээ.

 Түүний хэлсэн эшлэлүүдээс

Дэлхий дээр хоёр төрлийн бизнесмэнүүд байдаг нэг нь их мөнгө олж, тэр хэрээрээ үрэхийг хүсдэг, харин нөгөөх нь бага зардлаар ажиллаж, ихийг бүтээх хүсэлтэй байдаг. Би хоёр дахь хэсэгт нь багтдаг.

Хэрвээ чи сайхан үйлчилгээтэй газар орсон бол, ямарваа зүйлээс сайныг мэдэрсэн бол заавал бусдадаа түгээж байгаарай. Үг хүчтэй шүү.

Хэрэгцээгүй хүмүүстэй уулзахад амьдрал хэтэрхий богино  шүү дээ.

Бизнес эхэлж буй хүн болгонтой “Яагаад” гэдэг асуулт тулгардаг. Энэ нь сайн асуулт. Гэхдээ нөгөө талд   “Яагаад болохгүй гэж” гэх асуулт байгааг санах хэрэгтэй.

Бизнес гял цял зүйлд хэт автах хэрэггүй. Учир нь, тийм зүйл удаан үргэлжилдэггүй.

Эх сурвалж: iToim.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!