Бизнес загвар

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх бизнесээ эхлүүлэхэд юуг анхаарах вэ? | Tech-News.mn

Мэдээж тухайн бизнесийг эхлүүлэхийн өмнө Та тухайн салбарт ямар нэгэн байдлаар ажилласан, мэргэжлийн байх, өөрийн тань хүсэл сонирхлыг ихээр татаж байгаа, туршиж үзээд таны амьдралын тань салшгүй нэг хэсэг болсон аль эсвэл ойр дотны хүмүүс тань ажиллаж байгаа гэх мэт ядаж л энэ бизнесийг хийж чадна гэсэн бүрэн итгэл төрөх нөхцлийг бүрдүүлсэн эсвэл чадна гэдгээ судалж, тандаж тодорхойлсон байх нь хамгаас чухал.
Бизнес гэдэг сэтгэл хөдлөлөөр хийдэг зүйл огтоос биш гэдгийг анхаарах хэрэгтэй үүний цаана цаг хугацаа, хөрөнгө санхүү, гэр бүл, ажиллах хүч гэх мэт олон зүйл байдаг.
Бизнес эхлүүлэхийн өмнө таны заавал хийх зүйлс:
1. Худалдаа хийх эсвэл мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаагийн аль нэгнээс шалтгаалаад тухайн бизнес хэрхэн ажилладаг талаар сайн судлах. Үүнд: Тухайн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэдэг, үнэ өртөг зардал хэд вэ, зах зээлд өрсөлдөөн их байгаа эсэх, хүмүүст үнэхээр хэрэгцээтэй байгаа эсэх гэх мэт.
2. Хэрхэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах вэ, борлуулалтын сувгуудаа тодорхойлох. Гэрээсээ ажиллах уу, дэлгүүр ажиллуулах уу, оффис түрээслэх үү гэх мэт
3. Энэ бизнесийг хийхэд надад ямар ур чадвар, мэдлэг шаардлагатай байна вэ. Тэдгээр ур чадвар, мэдлэгийг би эзэмшсэн үү? Үгүй бол хэрхэн эзэмших, хэдий хэмжээний зардал шаардлагатай гэх мэт.
4. Бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах. Яагаад бизнес эрхлэгчид амжилтгүй болдгийн шалтгаан нь төлөвлөлт байхгүйгээс үүдэлтэй. Тэгэхээр
o Таны бизнесийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс
o Зорилтот зах зээл
o Эхлэлийн зардал
o Орлого, ашиг, зардлын тооцоолол- Эхний болон дараагийн жилд хэдийг олох вэ. Хэдэн жилийн дараа зардлаа нөхөх вэ?
o Хүний нөөцийн орон тоо, цалин
o Маркетингийн төлөвлөгөө
o Зах зээлийн өрсөлдөөн
o Ажлын байр түрээс эсвэл худалдан авах
o Тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл
o Татвар, тайлан гэх мэт
5. Зах зээлд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг та санал болгох вэ?
6. Хаана байрших вэ, тохижилт дизайн нь ямар байх вэ. /Хотын төвд, замын бөглөрөл бага, машины зогсоолтой гэх мэт/
7. Хэн миний ханган нийлүүлэгч, хамтрагч түнш байх вэ?
8. Зах зээл дээр бизнесээ хэрхэн идэвхжүүлж, сурталчилах вэ? Идэвхижүүлэлт сурталчилгааны ямар арга хэрэгслүүд ашиглах вэ? Түүнд хэдэн төгрөг төсөвлөх вэ?
9. Ажилтнуудаа хэрхэн ямар шалгуураар шалгаруулан авах вэ? Хэрхэн тогтоон барих вэ?
10. Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн салбарт нөлөөлж байгаа үйлдвэрлэгчид, тэргүүлэгчид, туршлагатай мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийн хүрээлэлд нэвтрэн орох – ЭНЭ БОЛ МАШ ЧУХАЛ ТА ӨСЧ ДЭВШИХ, ӨРГӨЖИН ТЭЛЭХ БҮХ БОЛОМЖИЙГ ЭНДЭЭС ОЛЖ АВНА. Хурал, уулзалт, чуулган, нийгэмлэг гэх мэт арга хэмжээ сайн дурын ажиллагаанд оролц.
Хамгийн чухал нь та өөрөө итгэлтэй, аливаад шантрахгүй тууштай олон зүйлс рүү нэг зэрэг дайрахгүй, дэс дараалалтай төлөвлөгөөтэй ажиллах нь бизнесээ амжилттай хийх үндэс юм. Монголын зах зээл дээр Гоо сайхны бүтээгдэхүүнийн худалдаа болон үйлчилгээний бизнесийг дараах төрлүүдээр хийж байгаа.
1. ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА /хувь хүн, компани, албан ёсны борлуулагч, сүлжээний бизнес –MLM маркетинг/
o Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
o Гоо сайхны бүтээгдэхүүн / галны орнуудаас/
o Тоног төхөөрөмж
2. ГОО САЙХНЫ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ / Салон болон Эмнэлэг/
o Гоо сайхан / арьс болон бие арчилгаа тураах зөв хооллолт, зөвөлгөө, массаж болон эмчилгээний
o Үсчин
o Маникур /хумс арчилгаа/
o Мэс засал
3. ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ
o Дотоодын үйлдвэрлэл
4. ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!