Бизнес загвар

БАРИЛГЫН КОМПАНИЙН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА | Tech-News.mn

МИНИЙ ОЙЛГОЖ БАЙГААГААР БАРИЛГЫН КОМПАНИУД ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТАА ДАРААХ ТАКТИКААР ХИЙГЭЭД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ
1. Компанийн маркетинг, борлуулалтын багаар
2. Outsourcing буюу үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хувь хүн болон байгууллагуудаар тодорхой хувь тохирон гүйцэтгүүлэх
/төсөл хэлбэрээр/
3. Дээрх 2-г хослуулан
Өнөөдөр барилгын компанийн маркетинг борлуулалтын багийг чадавхижуулах, нөгөө талаас борлуулалтыг нэмэгдүүлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.
Ихэнх компаниудыг ажиглаад байхад дараах алдаануудыг түгээмэл гаргадаг:
– Зах зээл, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ шаардлагыг судлахгүйгээр орон сууцны төслөө эхлүүлсний дараа хэрэглэгчидээ хайж, борлуулалтаа хийх гэж их цаг, хөрөнгө мөнгө зарцуулах
– Өрсөлдөгчдийн судалгаа бараг хийдэггүйгээс өөрийн давуу талаа харуулах тал ДЭЭР ЯЛГАРАЛ ҮҮСГЭЖ чадахгүй байх
– Маркетинг борлуулалтын баг буюу ажилтнуудын ур чадварт сул анхаарах
– Стратеги төлөвлөлт муу байх /Борлуулалтын төлөвлөгөө
– Борлуулалтын сувгуудаа буруу оновчлох
– Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлоогүй байх
– Хэрэглэгчид хүргэж байгаа мэдээлэл, танилцуулга, тараах материалаа бэлдэж чаддаггүй. Барилгын материал, дотоод зохион байгуулалтын план зураг гээд эрээлжилсэн толгой эргэмээр ойлгомжгүй мэдээллүүдийг байршуулах гм
Тэгэхээр бид юун түрүүн дараах зүйлсийг тодорхойлоод хэрэгжүүлчихвэл болчих гээд байгаа юм:
1. Борлуулалтын төлөвлөгөөгөө гарган, зөв хуваарилах
– Орон сууцны тоо ширхэг, м2, өрөөний тоо, мөнгөн дүнгээр, борлуулалтанд эзлэх хувиар, Саруудаар гм
– Борлуулалтын менежерээр
– Борлуулалтын сувгуудаар. Жич: Үзэсгэлэн, экспо, орон нутаг, УБ, гадаадад суугаа иргэд, байгууллага, сошиал суваг, сонин сэтгүүл
– Борлуулах бүтээгдэхүүнүүдээр /орон сууц, гараш, үйлчилгээний төв гм/
2. Борлуулалтын багийг чадавхижуулах, урамшуулах
– Ажил үүргийн хуваарилалт
– Цалин урамшууллын систем/борлуулалтын хувь тооцох, KPI
– Ур чадварыг сайжруулах сургалтууд /борлуулалтын арга тактик, хувь хүний ур чадвар/
3. Борлуулалтын багийн бэлтгэл хангах
– Танилцуулах тараах материал
– Борлуулалт хийх тактик боловсруулах, бүтээгдэхүүнээ танилцуулах
-Урамшуулал, хөнгөлөлтийн нөхцлүүдээ тодорхой болгох
4. Зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээг зөв тодорхойлон тэдгээрт тохирсон хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх.
Жич:
– Гадаадад ажиллаж буй монголчууддаа зориулсан орон сууцжуулах хөтөлбөр
– Орон нутгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр
– Албан байгууллагуудад зориулсан хөтөлбөр /сургууль, цэцэрлэг, дулааны станц, цэргийн албан хаагч гм/
– Дотоод ажилтнуудыг борлуулалтанд уриалах хөтөлбөр- 1 ажилтан 1 байр хөтөлбөр гм
5. Хэрэглэгчдэд хүргэх мэдээ мэдээлэл, танилцуулга, тараах материалыг оновчтой бэлтгэх, дараах мэдээллүүдийг түлхүү тусгах
– Хөнгөлөлт урамшуулал, урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөл
– Компаниас санал болгох боломж /зээлд хамруулах, бичиг баримтын бүрдүүлэлт, урьдчилгаа төлбөр гм/
– ОРОН СУУЦНЫ давхарын ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ПЛАН ЗУРАГ
– ХОТХОНЫ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ /Эрүүл амьдрах орчин, Сэтгэл ханамжийн баталгаа, Найдвартай аюулгүй байдал, барилгын чанар гм/
6. Идэвхижүүлэлт, суртачилгааны сонирхолтой шийдлүүд, компанит ажлууд зохион байгуулах
ХАВСРАЛТААР гадны сонирхолтой хэвлэмэл суртачилгааг харуулав. Үүгээр байр түрээсэлж буй хэрэглэгчид рүү чиглэсэн, өөрийн орон гэрийг худалдаж авахад уриалсан сонирхолтой суртачилгаа ХИЙЖ ЧАДСАН байна.
7. Өрсөлдөгч болон хэрэглэгчдийн судалгаа
8. Удирдлагын багийн дэмжлэг
Эх Сурвалж: Цэндийн Одонтуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!