Бизнес загвар

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУДАЛДАА ЗУУЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭХ | Tech-News.mn

Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь худалдан, худалдан авах, түрээслэх гээд худалдан авагч түрээслэгч болон худалдаж түрээсэлж байгаа талуудыг хамардаг. Тухайбал худалдагч, түрээслэгч талуудтайгаа зуучлалын хөлс, хугацаа, гэрээ хэлцэл тохирохоос эхлээд ажлууд байна.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТӨРЛҮҮД / Шинэ , хуучин, төслийн гэх мэт/
1. Хашаа байшин
2. Орон сууц
3. Зуслангийн газар, байшин
4. Оффис
5. Обьект, байгууламж
6. Орон сууцны барилга, хотхон, хороолол
7. Газар
Мөн гадны орнууд руу үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийх бизнесийн загвар ажилладаг.
ХЭРЭГЛЭЭГЭЭР НЬ
1. Хувь болон байгууллагын хэрэглэгч
2. Гэр бүлийн
3. Залуу хос, ганц бие
4. Тансаг хэрэглээний
5. Албан байгууллага, оффис
Хүн амьдралдаа дунджаар 3-5 удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж, худалдан авдаг гэвэл хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй хэрэглээ байх нь. Энэ үнэ цэнэтэй хэрэглээний бизнесийг амжилттай хийхийн тулд бид дараах зүйлсийг заавал тодорхой болгосон байх шаардлагатай. Үүнд:
1. Бидний хэрэглэгчид хэн бэ? Тэдэнд ямар асуудал хэрэгцээ шаардлага байна вэ? Худалдан авалтын зан төлөв ямар байна вэ
2. Тэд хаана байна вэ?
3. Тэд юунд дуртай вэ?
4. Тэд ямар үнэ цэнэ, үр ашгийг хүртэхийг хүсч байна вэ? гэх мэт. Энэ бизнес нь хүмүүсийг баясгах, хөгжөөхөөс илүүтэйгээр хүмүүсийн зүрх сэтгэл, үнэт зүйлс, хүсэл мөрөөдөлтэй холбоотой байдаг тул ТАНИАС ЗӨВХӨН дараах зүйлсийг л шаардана:
1. Бодит үнэн
2. Үр ашиг, хэмнэлт. Төлбөрийн нөхцлөөс хамаарсан үнийн дүнгийн хөнгөлөлт, граш, иж бүрэн тавилгын урамшуулал гэх мэт
3. Үнэ цэнэ
4. Аюулгүй найдвартай байдал, тав тух
5. Харуул хамгаалалт, цэвэрлэгээ
6. Утаагүй, бохирдолгүй цэвэр орчин
7. Үйлчилгээний төв бусад байршлуудад ойр хотын төвд
8. Үр хүүхдүүд, дотны хүмүүсийн тохь тухтай байдал
9. Дэмжлэг тусламж, халамж анхаарал /зээлд хамруулах, бичиг баримтын бүрдүүлэлт хийж өгөх гэх мэт/
Тиймээс бид бүхэн эдгээр үнэ цэнэтэй ХЭРЭГЛЭГЧИЙГ УЯЖ ХОЛБОХ хэрэгтэй. Жич: Хүүхэд, аав, ээж, гэр бүлийн гишүүдийн тав тух, сэтгэл ханамж, таашаалд нийцүүлэн харилцааны гол цөмд бүтээгдэхүүнээ сэм уях
РЕАЛТОР-н хувьд дараах ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай:
1. Харилцааны ур чадвар
2. Гэрээ хэлцэл хийх
3. Борлуулалт
4. Сурталчилгаа, борлуулалтын сувгуудаа зөв сонгох Тухайлбал: Байгууллага, хувь хүмүүс, сонин сэтгүүл, сошиал суваг, танил ойр дотны хүмүүс гэх мэт
5. Контент маркетинг хийж сурах /мэдээ, мэдээлэл боловсруулалт, зураг авалт, текстийн агуулга, үнэ тавилт/. Тухайлбал: Хэрэглэгчдэд үл хөдлөх хөрөнгийг танилцуулах, сэтгэлийг нь хөдөлгөх хамгийн чухал анхны алхам бол яах аргагүй зураг авалт юм. Зочны өрөөний, гол тогооны өрөө, цонх, тавцангийн, эд хогшлын, гадна байршлын гэх мэт зураг авалт өнцөг, мэдрэмж реалторт хэрэгтэй байдаг.
Реалторын мэдээлж байх ёстой постны төрлүүд нь:
1. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэдээлэл
2. Борлуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн жагсаалт
3. Худалдан авагч нарт түгээмэл тохиолддог асуудлууд тэдгээрийн шийдэл, зөвлөмж зөвөлгөөнүүд
4. Үл хөдлөх хөрөнгийн худалдагч нарт тохиолддог асуудлууд, тэдгээрийн шийдэл зөвлөмж зөвөлгөөнүүд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!