Дижитал стратеги

СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ БАЙРШУУЛАХ БЭЛТГЭЛ | Tech-News.mn

Ямар ч хүн өөрийн бизнесээ эхлүүлж байхдаа ажилдаа бүрэн уягдсан, цаг завгүй, өдөр бүр ундрах олон асуудлаас болж байнга санаа зовсон, тийм нэгэн амьдралтай болно гэж мөрөөддөггүй. Харин ч ашиг орлого сайтай, хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, илүү эрх чөлөөтэй явахыг хүсдэг хэмээн Дангаасүрэнгийн Энхбат “Бизнесээ системчлэхийн давуу талууд” гэсэн бичвэртээ дурьдсан байдаг.
Энэ бол бид бүхний амьдралд тохиолдог бодит үнэн. Бид өөрийг тань байхгүй бол үйл ажиллагаа нь зогсох тийм л бизнес хийхийг үнэхээр хүсэхгүй. Тиймээс бид найдвартай, зогсолтгүй, үр ашигтай бизнесийг хөгжүүлэхийн тулд системтэй, төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй, судалгаатай байх хэрэгтэй. Үүнээс хамгийн чухал зүйл бол БЭЛТГЭЛ АЖИЛ:
1. СУДАЛГАА. Бизнесээ эхлүүлэхийн өмнө олон удаагийн туршилт, оролдлого судалгааг хий. Хэнд зориулж, юуг хаана байршуулах вэ гэдгээ тодорхойлох хэрэглэгчдийн болон зах зээлийн судалгаагаа хий.
2. ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛЭЭ ТОДОРХОЙЛ. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ яг хэнд хэрэгтэй байгааг тодорхойл.
3. БОЛОВСОР. Бизнес эрхлэгч бизнесийнхээ алсын хараа, хэтийн зорилгоо тодорхойлон, бизнесээ загварчилж, түүнд өөрийгөө бэлдэж, боловсрох хэрэгтэй. Үүний тулд:
a. Хэрэглэгчид ямар үнэ цэнийг хэрхэн хүргэх бизнесийн загварчлалаа тодорхойлох
b. Мэдлэг ур чадвараа /сошиал медиа ашиглах, хэлний ур чадвараа сайжруулах, контент бэлтгэх гэх мэт/ сайжруулах; Жишээлбэл: Фейсбүүк пейж дээр онлайн худалдаа эрхлэх гэж байгаа бол бараа бүтээгдэхүүний захиалгаа хийх, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа идэвхижүүлэлт хийх, контентоо бэлтгэх гэх мэт мэдлэг ур чадваруудыг эзэмших хэрэгтэй.
4. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бусдаас ялгарах байдал, давуу талыг тодорхойлох
a. Бүтээгдэхүүний хэрэглэгчийн санаанд бууж үлддэг ямар нэгэн шалгуур /хэрэгцээ, асуудал, шаардлага/-ыг тодорхойлох
5. Таны бизнест тохиромжтой сошиал медиа платформыг тодорхойлох өөрөөр хэлбэл сурталчилгааны сувгуудаа зөв тодорхойлох
a. Бүтээгдэхүүнээ өөр давхар сувгаар сурталчилвал худалдан авах магадлал нэмэгдэх боломжтой
b. Мөн бүтээгдэхүүнээ өрсөлдөгчөөсөө ялгаатай зах зээл дээр байршуулах
6. Сошиал суваг дээр байршуулах бүтээгдэхүүний хэлбэр, агуулга тодорхойлох. Өөрөөр хэлбэл контентийн стратегиа бизнесийнхээ стратегитай уялдуулах
7. Шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд, програм хангамжуудаа судлах, бэлтгэх, ашиглаж сурах
8. Хамтын ажиллагааныхаа харилцаа хүрээгээ тэлэх. Бизнесийн хамтрагч, түншүүдээ тодорхойлон, уулзаж ярилц, өөрийн санал бодлоо илэрхийл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!