Апплекейшн

ТВИТТЕРИЙГ ДЭМЖИХ АППЛЕКЕЙШН

Твиттерт дагагчдийнхаа өсөлт бууралт, нөлөөлөл болон хариу үйлдэлд дүн шинжилгээ хийх, оруулах мэдээллүүдээ төлөвлөх, хянах зорилгоор дэмжиж ажилладаг аппликейшнүүдээс танилцуулья.
Твиттер бот нь жиргэх, жиргээг хуваалцах, лайк дарах, дагах болон шууд мессеж илгээх гэх мэт үйлдлүүдийг автоматаар гүйцэтгэдэг програм. Мөн Timeline-аа iPhone, iPad, Mac-тай зохицуулж, жиргээнүүдийг хэрэглэгч, хаштаг, эх сурвалж болон түлхүүр үгээр нь хайх боломжтой. Үсгийн фонт, дэлгэцийн өнгө гэрлийг өөрчлөх, нарийн статистик харуулах зэрэг олон супер функцтэй.
Твиттерийн мессенжер буюу DIRECT MESSENGER нь фейсбүүкийн мессенжер гэсэн үг. Өөрөөр хэлбэл та твиттерийн Direct Message-г тусад нь хэрэглэнэ. Ялангуяа твиттерээр шууд зурвас их бичдэг хүмүүст тохиромжтой. Зураг, эможи, аудио бичлэг (дуу хураагуурын), өөрийн байршил зэргийг хурдан илгээх боломжтой.
Энэ нь твиттер хуудасны дагагчдийн өсөлт бууралт, нөлөөлөл, хариу үйлдэл, жиргээн дэх холбоосуудын даралт, сонирхол, газар зүйн байршил, хариу үйлдэл зэрэг олон төрлийн дүн шинжилгээ бүхий мэдээллийг гаргаж өгдөг програм юм. Мэдээллийг эксел, pdf өргөтгөлөөр татан авах боломжтой. Энэ програм руу та твиттерийн аккаунтаараа нэвтрэн орно.
Та тухайн аппликейшнээр нэвтрэн твиттерт жиргээ оруулах, хайлт хийх гэх мэт боломжтой.
БУСАД ХЭРЭГЦЭЭТЭЙ АППЛЕКЕЙШН
1. Trendsmap нь хаана ямар сэдэв хамгийн халуун байгааг газарзүйн байршил, тухайн сэдвийн хүрээгээр нь харуулах боломжтой.
2. Followerwonk нь хүмүүсийг намтар болон нөлөөллийн хүрээгээр нь олох апплекейшн. Тодорхой сэдвээр твиттерт жиргэдэг экспертүүдийн жагсаалт гаргах боломжтой
3. twXplorer нь тодорхой сэдэв, түлхүүр үгтэй холбоотой хаштагийг (#) олох. Жишээ: What is the hashtag influencers use to talk about ……?)
4. Topsy нь тодорхой сэдэв асуудлаар жиргэсэн хүмүүсийн тоо, чиг хандлагыг олох. Жишээ: Who was the first person to tweet about ….?
5. Tame нь тухайн өдөр болон 7 хоног хүртэлх хугацаанд яригдсан жиргээчдийн хамгийн чухал сэдэв юу байсныг олох.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!