Дижитал стратеги

СОШИАЛ МЕДИА | Tech-News.mn

Нэн түрүүн СОШИАЛ МЕДИА, СОШИАЛ СҮЛЖЭЭ гэсэн ойлголтуудын талаар тодруулга хийх хэрэгтэй. Эдгээр нь нэгнийгээ дэмжин, хоорондоо уялдаатай ажилладаг үйл явц боловч тус бүрийн үүрэгтэй байдаг. СОШИАЛ МЕДИА нь хүмүүс хоорондоо харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх, хэвлэн нийтлэх, бизнесээ байршуулах боломжоор хангадаг програм хангамж, техник хангамж бүхий платформ юм. Жишээлбэл :
– FACEBOOK, INSTAGRAM, TWITTER
– LINKEDIN, YOUTUBE
– CANVA, WOOBOX, CHATFUEL
– GOOGLE+ Google Drive, Google Translate гм
– GMAIL, YAHOO
СОШИАЛ СҮЛЖЭЭ нь хүмүүс хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаагаар үүссэн сошиал медиа платформ болон интернет орчин дахь харилцаа холбоог илэрхийлдэг.
Судалгаагаар хэрэглэгчдийн 85% нь сошиал медиа дээр бизнесийн үйл ажиллагаагаа идэвхитэй байршуулдаг, жижиг бизнес эрхлэгчидийн 63% нь сошиал медиа дээрээс өөрийн үнэ цэнэтэй хэрэглэгчидтэйгээ холбогддог, хэрэглэгчдийн 71% нь сошиал медиа ашиглан худалдан авалт хийдэг гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Тэгэхээр бизнес эрхлэгчидийн хувьд хэрэглэгчдийн сошиал медиа платформуудын хэрэглээг тандаж, өөрийн бизнестээ тохирох, сошиал медиаг сонгон, ашиглах шаардлагатай болжээ.
МОНГОЛД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАГДАЖ БАЙГАА СОШИАЛ МЕДИА ПЛАТФОРМУУДЫН ТАЛААР дурдвал:
– Фейсбүүкийн хувьд дэлхий нийтээрээ ашиглаж байгаа хамгийн том сүлжээ бөгөөд хувь хүмүүс, албан байгууллагууд бизнесээ олон нийтэд таниулах, мөн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болон хамтын сонирхлоо бусадтайгаа хуваалцахад ашиглаж байна. Монгол хэрэглэгчдийн 80-90% нь фейсбүүк дээр байршиж байдгийн хувьд масс зах зээлийг хамрах өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахад илүү тохиромжтой байдаг. Үүнд:
  • Гоо сайхан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Хувцас хэрэглэл
  • Сургалт
  • Мэдээ, мэдээлэл гэх мэт
Фейсбүүкийн хэрэглэгчид насны хувьд 20-50 насныхан, Үүнээс 59% эмэгтэйчүүд, 53.5% нь ганц бие, 56% нь ажилтай, 34% нь оюутнууд байна гэсэн судалгааны статистик тоо гарсан байдаг.
– Инстаграмын хувьд анх фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих, найз нөхдийн хүрээгээ тэлэх зориулалтаар үүсч байсан бол одоо зар сурталчилгаа байршуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, борлуулах сүлжээ болгон ашигладаг болжээ. Монголчуудын хувьд 15-40 насныхан инстаграмыг түгээмэл ашиглаж байгаа бөгөөд хувцас хэрэглэл, гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, хоол хүнсний үйлчилгээг байршуулахад тохиромжтой. Инстаграм дээр дуучин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер зэрэг нийгэмд нөлөөлөгчид, соёл урлагынхан идэвхитэй байршдаг.
– Твиттер нь хүмүүс нийгэм, улс төр, хүрээлэн буй орчны талаарх санал сэтгэгдэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жиргэх боломжтой бичил блог юм. Текст хэлбэрт тулгуурласан байдаг тул хэрэглэгч 280 тэмдэгтэд мэдээллийг багтаах шаардлагатай. Монголд нийгэмд нөлөөлөгч, улс төрчид, цахим сэтгүүл зүйн салбарынхан түгээмэл ашиглаж байгаа бөгөөд сүүлийн үед томоохон брэндүүд болон компанийнхан твиттерт байршиж байна.
– Линкедин нь мэргэжлийн түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлэх, өөрийн мэдлэг ур чадварт тохирсон ажил, албан тушаал олох, ур чадвартай ажилтан хайх, салбартаа танигдах зорилгоор ашиглагддаг бөгөөд ажил мэргэжлийн сүлжээ ч гэж нэрлэдэг. Мэдээж олон нийтийг хамарсан сүлжээ тул бичих, нийтлэх, бусадтай харилцах, бусдын нийтлэлд лайк дарах, сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой. Дээр нь энэ сайтаар дүүрэн карьерыг тань хэд хэдэн шат ахиулах боломжууд ч бий.
– Юүтүбийн хувьд кино, ТВ-н бичлэг, дуу клип, байгууллагын зар сурталчилгаа, нэрийн реклам болон хувь хүмүүс дүрс бичлэгээ хадгалах, түгээх, таниулах боломжтой олон нийтийн сүлжээ бөгөөд дэлхийн алдартай дуучид, хамтлагууд бичлэг, тоглолтоо түгээх гол талбар нь юм. Түүнээс гадна хүмүүс бие даан суралцах боломжтой цахим хичээл, зааварчилгаа, видео тоглоомууд байршсан байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!