Апплекейшн

Аялалд хэрэгтэй аппликэйшнууд

Та эдгээр аппыг ашиглаад сурчихвал ажлаа хоёр дахин багасгах болно

Техник технологийн ачаар дэлхийг тойрон аялахад илүү амар болсоор байна. Аялал жуулчлалын салбар дахь интернэтийн хэрэглээ тэлсээр өнгөрсөн онд гэхэд ухаалаг гар утсаар нийт 40 тэрбум ам.долларын аяллын захиалга хийгдсэнийг мэргэжилтнүүд тооцжээ. Тухайлбал, өнгөрсөн онд америк жуулчдын 33 хувь нь гар утсаараа нислэгийн тийз, зочид буудлын өрөө захиалж, такси дуудан, аяллын хөтөлбөрт бүртгүүлсэн байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг ажиглагчид онцоллоо. Тиймээс энэ төрлийн аппликэйшн хөгжүүлэгчид программаа хэрэглэхэд хялбар болгож, аюулгүй байдлыг нь сайжруулсаар байгаа юм. 

Ингээд тус салбарт тэргүүлж буй зургаан апликэйшнийг танилцуулъя. 

Hopper-Хэрэглэгчид өөрийн захиалгын түүхээ хадгалж болдог учир дараагийн аяллаа хэдхэн товч дараад л захиалах боломжтой.

Airbnb-200 орчим орны 600 мянга гаруй зочид буудлаас хүссэнээ сонгон захиалаарай.

Booking now-Дэлхийн хамгийн шилдэг захиалгын сайт болох “booking.com”-оос гаргасан апликэйшн бөгөөд зочид буудлаас гадна түрээсийн байр, зуслангийн байшин зэргийг багтаасан учир хямд төсвөөр аялж буй хүмүүст нэн тохиромжтой.

Secret escapes-Долоо хоног бүр 100 гаруй бараа, үйлчилгээ, аяллын хөтөлбөрийн хямдралын мэдээлэл нийтэлдэг.

Uber-Тээврийн хэрэгсэл захиалагч апликэйшнийн тусламжтай такси хүлээж зогсох хэрэггүй боллоо. Хэрэглэгч такси компаниудын үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байгаагаа мэдээлэх боломжтой.

Wanderu-Автобус болон галт тэрэгний чиглэл, цагийн хуваарийг дэлгэрэнгүй байршуулсан. “Apple”, “Google”-ийн төлбөр төлөх горимоор тасалбар хялбархан захиалах боломжтой.

Эх Үүсвэр: UbLife.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!