Дижитал стратеги

СОШИАЛ ДЭЭР НӨЛӨӨЛЛӨӨ ТЭЛЭХ СТРАТЕГИ | Tech-News.mn

Хүн бүр өөрийн ур чадвар, мэдлэг, туршлагыг өдөр ирэх бүр хуримтлуулсаар байдаг. Харин түүнийгээ нийгэмд зөвөөр, үр ашигтай, үр дүнтэйгээр илүү олон хүнд хүргэх нь тодорхой дэс дараалалтай, төлөвлөгөөтэй үйл ажиллагаа, мэдлэг, мэдээллүүдийн иж бүрдэл байдгийг ойлгох нь чухал. Тиймээс та юун түрүүн Салбартаа эерэгээр нөлөөлөх нөлөөллийн стратегиа тодорхойлох хэрэгтэй:
o Өөрийн зорилгоо тодорхойлох. Өөрийгөө хэрхэн таниулах, хэрэглэгчийн оролцоог өсгөх, үнэ цэнэтэй хэрэглэгчдийг бий болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх гэх мэт)
o Өөрийн зорилтот хэрэглэгчдээ тодорхойлон, оновчлох (Хэрэглэгчийн зан төлөв, хүн ам зүй, сувгууд гэх мэт.)
o Сурталчилгааны ажлын төрлийг сонгох
(Хэрэглэгчийн сэтгэгдэл, төлбөртэй контентууд, урамшуулал гэх мэт.)
o Өөртөө чинь адилхан нөлөөлөгч нарыг судлах
o Идэвхижүүлэх (Сошиал медиа постууд, и-майл мэдээлэл, хэвлэлийн мэдээ,мэдээлэл гэх мэт)
o Амжилтаа хэмжих хэмжүүрийг тодорхойлж, хэмжих

Блог хөтлөх

Блог нь хувь хүн болон үзэл бодол нэг бүлэг хүмүүсийн албан бус, яриа, хүүрнэлийн хэлбэрээр тодорхой нэг сэдвүүдийг хөндөж бичдэг вэб сайт эсвэл вэбсайт дээрх хуудас гэж /жич: фейсбүүк пейж/ ойлгож болно. Блог бичихийн гол зорилго нь тухайн асуудал, шийдэл хэрэгцээтэй байгаа хэрэглэгчдийн бүлэг дээр төвлөрөн контент боловсруулан түгээх, харилцаа холбоогоо тэлэх, маркетинг хийх юм.
Хэрэглэгчдийн хамгийн ихээр асууж байгаа асуултуудад хариу өгөх, таны мэдлэг туршлага хэрэгтэй байгаа зах зээл дээр зөвлөмж, зөвлөгөө өгөх, туршлагаа хуваалцаж ажиллах зарчмыг баримтална.
Монголд фейсбүүк дээр бизнесийн пейжээ нээгээд ажлуулж байгаа бизнесүүдийн хувьд нэг талаасаа блог хөтөлж байгаа гэж ойлгож болно.
Судалгаагаар
  1. Блог хөтөлдөг бизнес болон маркетерүүдийн хувьд харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ нь бусад бизнес эрхлэгч, маркетерүүдээс 13 дахин их хөрөнгө оруулалтын үр өгөөжийг авчирдаг байна.
  2. Блог бүхий бизнесүүдийн хувьд хэрэглэгчдийн 97%-г өөрийн вэб сайт руугаа татаж оруулж ирж чаддаг.
  3. Блог нь бусад сошиал дээр байршуулсан мэдээллүүдээс 50 дахин илүү бодит үнэнийг хөндөж байдаг.
  4. Блогийн хувьд тухайн цаг үеэ олсон, хэрэгцээтэй, асуудлууд, шийдлүүдийг хөндсөн мэдээ мэдээллийг агуулж чадах юм бол үр ашиг нь мэдээж тодорхой
  5. Тогтмол хөтөлсөн блог нь тухайн хүний өдөр тутмын туршлага ур чадварын арвин мэдээлийн сан болдог. Үүн дээрээс тулгуурлаад өөрийн бүтээлүүдийг гаргаж болно. Жишээ нь миний хувьд ном маань блог дээр оруулсан мэдээллүүд, хэрэглэгчдийн хариу үйлдэл, шийдэл дээр үндэслэн бүтээгдсэн байдаг

Таны эрхэлж байгаа бизнест магадгүй блог хөтлөх шаардлага байхгүй байх гэхдээ л блог нь таны бизнесийн өсөлтөд хүргэх арга хэрэгслүүдийн нэг.

Өмнө нь Монголын хэрэглэгчид компанийн нэр хүнд, брэнд, үйл ажиллагааны цар хүрээнд үндэслэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авдаг байсан бол одоо сошиал медиа хөгжин, хувь хүний үнэ цэнэ өссөн энэ цаг үед компанид итгэхээсээ илүү компанийг удирдаж байгаа хувь хүмүүс, лидерүүдийн нөлөөлөл, ур чадварийг илүүтэйгээр үнэлдэг болжээ. Өөрөөр хэлбэл Компани биш Удирдагч нь бизнесээ авч явдаг Хувь хүний модел илүүтэйгээр ажилладаг болж. Үүний нэг жишээ Shark Tank Энхтүвшин нь Монголчуудын дунд мартагдаж байсан MCS-г rebranding хийсэн юм шиг надад санагддаг (Жич: Энэ бол миний бодол. Ач холбогдол өгөхгүй байхыг хүсье)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!