Дижитал стратеги

ИНТЕРНЕТИЙН 10 ШИНЖ ЧАНАР | Tech-News.mn

ЗУУЧЛАЛЫН ТЕХНОЛОГИ (MEDITATING TECHNOLOGY)
Интернет нь харилцан үл хамаарах талууд, эсвэл холбогдохыг хүссэн талуудыг холбон зуучлах арга зам болж чадна.
– Уламжлалт мэдээллийн хэрэгслээс (радио, ТВ, хэвлэл) зарчмын давуу талтай. Интернетэд холбогдсон хэн ч болов хүссэн хүн бүрт мэдээлэл түгээх, дэлгэрүүлэх боломжтой
НИЙТЭД ХАМААРАХ ЧАНАР (UNIVERSALITY)
Интернет нь даяаршлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болно.
– Даяаршсан зах зээл (Google, FB, Twitter)
– Даяаршсан хамтын ажиллагаа (email, messaging, etc)
СҮЛЖЭЭНИЙ НӨЛӨӨ (NETWORK EXTERNALITY)
Хэрэглэгчийн тоо өсөхийн хэрээр тэдний хүртэх өгөөж илүү бана. Жич: Гар утас, сошиал сүлжээ
-Меткальфын хууль (Metcalfe’s law): Сүлжээний үнэ цэн хэрэглэгчийн тооны квадраттай пропорциональ байна. Сүлж-Үнэ-цэн=N^2 (N-сүлжээний хэрэглэгчийн тоо)
-Сүлжээний нөлөө (Network externalities) нь дагалдах бүтээгдэхүүнүүдийн хувьд бас энэхүү хууль үйлчилнэ. Жич: рс болон програм хангамжинд
ТҮГЭЭЛТИЙН СУВАГ
Интернэт нь одоогийн түгээлтийн сувагт 2 төрлийн нөлөөтэй.
– Солих эффект (Replacement effect) шинэ хэрэглэгч нэмэлгүйгээр, харилцаа үйлчилгээний хуучин сувгийг шинэ хэлбэрээр солих эффект. Жич: нисэх онгоцны билет түгээх (цахим хэлбэр)
– Өргөтгөх эффект (Extension effect) хэрэглэгч урьд өмнө нэвтэрч чадахгүй байсан зах зээлд нэвтрэх боломж олгох эффект
ЦАГ ХУГАЦААНЫ ЗОХИЦУУЛАГЧ (TIME MODERATOR)
Цаг хугацааны хязгаарлалтаас (shrink/enlarge time) чөлөөлөгч.
-Интернэт хэрэглэгч хэрэгтэй мэдээллээ агшин зуурын хугацаанд вэбээс олж чадна.
– Банкны үйлчилгээ, дуудлага худалдаа, онлайн худалдааг цаг хугацаанаас үл хамааран хүссэн цагтаа авч болно.
МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАГЧ (INFORMATION ASYMMETRY SHRINKER)
Хэлцэл, харилцаанд оролцогч 2 талын нэг талд байгаа мэдээлэл нөгөө талд байхгүй үед мэдээллийн тэгш бус байдал оршин байдаг. Интернэт, вэбийн тусламжтай мэдээллийн тэгш бус байдлыг халж болно
ХЯЗГААРГҮЙ ВИРТУАЛЬ БОЛОМЖ (INFINITIVE VIRTUAL CAPACITY)
Интернэт нь хэрэглэгчдэд хязгааргүй виртуаль боломжтой боллоо гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.
БАГА ЗАРДЛЫН СТАНДАРТ (LOW COST STANDARD)
Интернэт ба вэб нь хэнд ч хаанаас ч нээлттэй байх орчин юм. Түүнчлэн, интернэтээр харилцах зардал нь урьд өмнөх бүхий л төрлийн цахим харилцаанаас тухайлбал EDI, хавьгүй хямд зардал шаарддаг онцлогтой байна.
БҮТЭЭЛЧ ЭВДЭГЧ (CREATIVE DESTROYER)
Интернэт нь бүтээлч эвдэх загварыг эх үндэс болж чадна. Зах зээлд нэвтрэх бага зардал, уян хатан байдал, интерактив шинж, хязгааргүй боломж зэрэг бүтээлч эвдэх загвар хөгжих урьдчилсан нөхцөл болно.
ХЭЛЦЛИЙН ЗАРДАЛ БУУРУУЛАГЧ(TRANSACTION-COST REDUCER)
Хэлцлийн зардал гэдэг нь худалдагч, худалдан авагч нар харилцан бие биеэ хайх, харилцах тухай юм. Бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийх, түүний биелэлтийг хянах, тээвэрлэлтийн зардал тооцох гэх мэт. Интернэт олон салбарын зардлыг бууруулах боломж олгодог.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!