Их өгөгдөл & Аналитик

Таны бизнест ДАТА хэрэгтэй юу? | Tech-News.mn

Мэдээллийн технологийн хөгжил нь саяхныг хүртэл зөвхөн мэдээллийн хэрэглэгчдэд амар хялбараар ХҮРГЭХЭД чиглэгддэг байсан бол өдгөө хэрэглэгчдээс мэдээлэл ХҮЛЭЭН АВЧ боловсруулан хүргэдэг болжээ. Энгийн нэгэн жишээ татахад л бид интернэт ашиглан ямарваа нэг зүйл хайх эсвэл үзэхэд л түүнтэй төстэй зүйлийг бидэнд санал болгодгийг нэг санахад л бид өдгөө мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ үүсгэгч болсныг илтгэж байна. Энэ бол ДАТА гэдэг ямар хэрэгтэй зүйл болж хувирсныг харж болох юм.

Харин энэ нь бизнест ямар ашиг тустай вэ?

Сүүлийн 20 орчим жил дэлхий дахин мэдээллээр хахаж байгаа гэхэд хилсдэхгүй. Бизнесүүд ДАТА олж авч болох боломжийг улам бүр эрэлхийлж байна. Форбесоос гаргасан судалгаанд дэлхий даяар өдөр бүр дунджаар 2.5х1018 байттай тэнцэх ДАТА үүсгэгддэг хэдий ч үүний 0.5% нь л ашиглагддаг байна. Учир нь ДАТА болгон хэрэгтэй байх албагүй бөгөөд тэр дундаас хэрэгтэйгээ ялган авч хэрэглэнэ гэдэг нь чухал юм. Та хэдий чинээ их ДАТА хүлээн авч, цуглуулж түүнээс хэрэгтэйгээ ашиглаж чадаж байна, төдий чинээ таны гаргаж байгаа шийдвэр улам илүү оновчтой, мэдрэмжтэй бөгөөд хурдан байх болно. Энэ нь яг хүний биетэй ижил юм. Учир нь хүн өөрийн 5 мэдрэхүйгээрээ секунд бүрд дунджаар 10 сая бит мэдээлэл хүлээн авч байдаг бөгөөд энэ нь хүний аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэх чадварыг улам илүү нэмэгдүүлж байдаг билээ. Бид ямарваа нэг айдас төрүүлсэн зүйлийг нүдээрээ харах, чихээрээ сонсох, хүрэх, үнэртэх гэх мэт мэдрэхүйгээрээ мэдэрч түүний дараагаар тархинд айдсын талаарх мэдээллийг хадгалан сэргийлдэг. Өөрөөр бид өөрсдийн мэдрэхүйгээрээ өөрийн дуртай зүйлээ мэдэрч ижил төрлийн зүйлсийг эергээр хүлээн авдаг. Яг үүнтэй ижил танай байгууллагад хэдий чиний олон өгөгдөл цугларсан байгаа нь ирээдүйд гарах эрсдэлээс сэргийлэх, оновчтой шийдвэрийг гаргах, ирээдүйг таамаглах боломж ихэснэ гэсэн үг билээ. Тэгвэл ДАТА яг яагаад таны бизнест хэрэгтэй талаар 5 шалтгааныг дурдъя.

1. Та бизнесийнхээ гүйцэтгэлийн хянахад илүү хялбар болно.

Байгууллагынхаа өдөр тутмын өгөгдлөө алдалгүй хуримтлуулснаар ажилтнуудын гүйцэтгэл болон одоогийн төлөв байдлаа дүрслэн харахад хэрэг болно. Энэ төрлийн платформ, системүүд олон байдаг бөгөөд жишээ нь: Tableau, Plotly, Fusion Charts, Google Charts.

Та байгууллагынхаа ДАТА-г ашиглан тогтмол шинжилгээ хийж дүрслэн хардаг болсноор заавал тайлан гаргах үед л эсвэл асуудал гарсны дараа шинжилгээ хийж цаг алддаг байдал тань үгүй болж цаг хугацаа, хүн хүч болоод санхүүгийн асар их хэмнэлтийг хийхийн зэрэгцээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргахад тус болох болно.

2. Customer experience буюу хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлнэ.

Үндсэндээ ДАТА нь таны бизнест доорх 5 давуу талыг авч ирнэ.

  1. Find new customers/Шинэ хэрэглэгчдийг олох.
  2. Retention rate буюу хэрэглэгчдээ авч үлдэх боломжийг нэмэгдүүлнэ
  3. Зах зээл дэхь байр сууриа нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ нэмэгдүүлэх хөшүүрэг, боломжуудыг олж мэдэх
  4. Борлуулалтын болон зах зээлийн трэндийг урьдчилан таамаглана.
  5. Вrand experience-г нэмэгдүүлнэ.

3. Шийдвэрийг түргэн гаргаж, асуудлыг төвөггүй шийддэг болно.

ДАТА болон анализийн тусламжтайгаар та шийдвэрийг заавал ноцтой хэлэлцэж, хуралдалгүйгээр гаргах боломжтой юм. Урт хугацааны ДАТА-г зах зээл болон бусад хүчин зүйлсийн ДАТА-тай харьцуулан шинжилгээ хийж чадвал ирээдүйг бүрэн урьдчилан харах боломжтой болно л гэсэн үг. Мөн нийтлэлийн эхэнд дурдсанчлан ДАТА-ны тусламжтай та аюул, асуудлыг урьдчилан мэдэх, сэргийлхийн зэрэгцээ өмнөх туршлагуудын ДАТА-нд үндэслэн оновчтой төвөггүй шийдэх боломжтой болно гэсэн үг юм.

4. Ажилтны гүйцэтгэлийг байгууллагын амжилттай харьцуулан шинжилэнэ.

 

5. Хэрэглэгч, зах зээл, өрсөлдөөний төлөв байдлыг мэднэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!