Интернет

DNS гэж юу вэ? | Tech-News.mn

DNS буюу Domain Name System
DNS-ыг ойлгохын тулд DOMAIN NAME -н талаар мэдэх хэрэгтэй.

Интернет  орчинд байрлаж буй веб сайт бүр интернет хаягтай. Үүнийг домайн нэр гэнэ. Жишээлбэл business.mn сайт руу орохын тулд www.business.mn гэдэг хаягаар хандана.

Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. Жишээлбэл business.mn гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. news.business.mn нэт саб домэйн нэр (subdomain name) нь тухайн сайтын мэдээний хэсэг рүү хөтөлдөг. Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Domain name-н өргөтгөл

Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно. Жишээлбэл: .com – commercial (худалдаа, бизнес), .net-network (сүлжээ, хүмүүсийн холбоо), .biz-бизнес, .org-organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд), .gov – government (засгийн газрын, төрийн байгууллагууд), .edu-education (боловсролын, сургалтын байгууллагуудын)  mn – mongolia (Монгол), jp – japan (Япон) гэх мэт. Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог. Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk,  .gov + .mn – gov.mn, edu + mn = .edu.mn г.м.

Бизнесийн байгууллын хувьд ТАНЫНЭР.MN эсвэл ТАНЫНЭР.COM гэсэн өргөтгөлтэйгөөр нэрээ сонгох боломжтой.

DNS буюу Domain Name System нь дээрх бүх хувиргалтын хийдэг байна. Тиймээс ч DNS дээр маш их мэдээлэл байдаг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шаардлагатай IP хаягийн мэдээллийг өгдөг байна. DNS нь өөрийн гэсэн тусдаа сервер дээр ажилладаг учраас хэрэглэгчийн төхөөрөмж бүр өөр дээрээ IP хаяг болон DOMAIN NAME-ны талаар маш том мэдээллийн сантай байх шаардлагагүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох
Close
Back to top button
error: Хамгаалагдсан !!