Технологийн мэдээ

Физикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү: Физик, математикт оюутан элсэхгүй байна гэдэг боловсролын систем нуран унахын цондон | Tech-News.mn

АНГАРАГ ГАРИГ ДЭЭР АМЬДРАЛ ЦОГЦЛООЖ САРЫГ ЭЗЭМШИХ ТУХАЙ ДЭЛХИЙ ЯРЬЖ БАЙХАД МОНГОЛЧУУД БИД ФИЗИК ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭЭД СУУЖ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ

Монгол Улсын гавьяат багшфизикийн шинжлэх ухааны докторпрофессор Х.Цоохүүтэй ярилцав

Физикийн шинжлэх ухааны талаар тантай товч тодорхой ярих гэсэн юмУчир нь өнөөдөр физик  ер нь ямар хэрэгтэй юм гэх ойлголт манай нийгэмд байна?

Физик бол шинжлэх ухааны судалгааны гүн гүнзгий чанараараа , амьдрал практикт ойрхон байдгаараа, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд үзүүлж байдаг нөлөөллөөрөө байгалийн шинжлэлийн салбар дотроо яах аргагүй хошуучлагч нь мөн. физик мэдээж дангаараа хөгжихгүй, математик дээр тулгуурлана, мөн химитэй нягт холбогдож ирнэ. энэ гурван салбар биенээ нөхөж явдаг онцлогтой. физик байхгүй бол гээд бодохоор маш ойлгомжтой шүү дээ. Энэ гэрэл цахилгаан, машин техник, компьютер, гар утас өнөөгийн мэдээллийн технологийн хөгжил гээд энэ бүхэн байхгүй. ойрын үед хүн төрөлхтөн сарыг эзэмших тухай ярьж, ихэнх орнууд байр сууриа бэхжүүлж авах гэж уралдаж байна. мөн ирээдүйд Ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай ярьж байна. Энэ бүхний дэвсгэр суурь шинжлэх ухаан нь физик. гэтэл манайд физик ер нь хэрэгтэй юм уу гэх хандлага байгаа нь маш харамсалтай.

Физик хүмүүст яг юу өгдгийг та энгийнээр хэлэхгүй юу?

Физик, математик хүний сэтгэхүйг хөгжүүлнэ. уран гоё сэтгэлгээг бий болгоно, гэхдээ энэ нь үгийн гоё сайхнаар биш, байгалийн хувьсал хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ. Хэл, сэтгэхүй хоёр холбоотой. Тэгэхээр сэтгэхүй нь хөгжсөн хүний хэлж ярьж байгаа нь бодитой, оновчтой байдаг. Өнөөдөр нэг юм яриад маргааш өөр нэг юм яриад явна гэж байхгүй. дээрээс нь физик бол хүнийг аливаа юманд үнэнч болгож төлөвшүүлдэг. яагаад тэр вэ гэхээр шинжлэх ухаан нь өөрөө нарийн зүй тогтолтой, тодорхой үзэл баримтлалтай, түүндээ суурилж явдаг дур зоргын зүйл биш учир ийм код тархинд нь бат суусан хүн наад зах нь худал хэлж чаддаггүй. Өөр нэг гол онцлог нь байгалийн шинжлэх ухаанд суурилсан хүн амьдралдаа цэгцтэй, сахилга баттай байдаг.

Таньж мэдэхийн хорхойтой болчихдог. Тийм учраас олон юм бодоод байхгүй, тухайлбал тэр хүнд хөрөнгө мөнгө, алдар нэр, дарга болох карьер нээх сонин биш болчихдог. Ийм хүмүүс байр байрандаа ажиллах дуртай, чаддаг юмаа төгс хийхийг л бодно. Тэдний хийж зорьж буй ажил, зохион бүтээж буй зүйл нь улс оронд маш хэрэгтэй. Үндсэндээ баялаг бүтээж байгаа, тэр дундаа оюуны өндөр багтаамжтай баялгийг бүтээж байгаа. Физикч гэж ийм хүн болдгийг манайхан мэддэг байсан учир хуучин цагт хамгийн онцгой хүмүүс нь физик, хими, математик, газар зүй, биологийнхон байлаа шүү дээ. Хөдөө суманд гэхэд математик, физикийн багш нар асар их нэр хүндтэй байлаа.

Энэ байдал юунаас болж өөрчлөгдөн Ихдээд сургуулийн физикийн анги оюутанг байхгүй байна вэ?

Өнөөгийн нийгэм мөнгө ноёлсон нийгэм. Мөнгө олж сайн сайхан амьдарна гэдэг огт буруу биш. Харин ирээдүйтэй даацтай мөнгө хаанаас гарах вэ гэхээр физикийн шинжлэх ухаан дээр суурилж л гарна. Залуу үеийнхэн үүнийг сайн ойлгохгүй байна уу даа. Хөнгөн хуумгай байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээллээр дүүрсэн энэ цагт хүүхэд залуучууд эндээс ч нэг мэдээлэл аваад, тэндээс ч нэг мэдээлэл аваад физикийг амархан сурчих юм шиг ойлгоод байна. Гэвч физик чинь тиймгүй, маш их удаан суухаас аваад тэвчээр бүх л зүйлийг шаарддаг амаргүй шинжлэх ухаан. Амьдралаа зориулж байж амжилт гаргахаас орон гаран, босон суух сурчихдаг юм биш л дээ. Мөн багш нар физикийн амт шимтийг хүүхдүүдэд багаас нь мэдрүүлж, ойлгуулахгүй болохоор тоо физикээс айх, хөнгөн хийсвэр явахыг боддог болсон. “Та нар тоо физикийг эзэмшсэнээр сайн сайхан амьдарна” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эхлээд хэцүү амаргүй, түвэгтэй мэтээр ойлгуулчихвал цаашаа худлаа болно.

Эндээс нэг гогцоо харагдаж байнаБагш нар ялангуяа орон нутгийн багш нар өөрсдөө асуудалтайерөнхий суурь тааруу болсны илрэл юм биш үү?

Тэр үнэн. Үүнийг олон жил ярьсан. Оюутнууд, төгсөгчид муу байна гэхээр арван жилээсээ муу хүүхэд орж ирсэн, бутархай дээр бутархайг нэмж чадахгүй тийм л хүүхэд орж ирсэн. Үүнийг чинь яаж дөрвөн жилийн дотор төгс сургах юм гэдэг. Ийм хэмжээний багш нарыг бэлдээд гаргачихдаг, тэд чинь өөрсдөө хичээл заагаад шавь нараа нааш нь явуулна. Ийм процесс Монголын нийгэмд явагдсаныг нуух шаардлагагүй. Үүний үр нөлөө, тэрхүү мөчлөг өнөөгийн байдалтай яг таарч давхцаад байгаа. Багшийг бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулах, дээрээс нь хамгийн гол анхаарах нэг зүйл бол байгалийн шинжлэх ухаанаар мэргэжиж байгаа оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ байдал дутагдаад байна.

Таны хэлсэнтэй санал нэг байнаМанайхан сүүлийн хэдэн жил бөхчүүддуучиджүжигчидморин  хуурчидтамирчдыг багаас нь дэмжсэнЕрөөсөө шилдэг сурагчоюутнууд гэвэл урлагспортынхон л байсанТөр засгийн энэ буруу бодлого айхавтар нөлөөллөө?

Тийм ээ, энэ бол хүүхдийн сэтгэхүйд айхавтар нөлөөлсөн. Орчны нөлөө гэж байна. Хүн чинь нийгмийн амьтан, тухайн үеийн нийгмийн ухамсар аль талдаа байна, тэрнийг дагадаг. Хувь хүнийг шүтэх, би гэдэг барууны үзэл Монголд айхавтар нэвтэрсэн. Ер нь тэгээд физик, математикт оюутан элсэхгүй болоод эхэлнэ гэдэг боловсролын систем нуран унахын л цондон. Боловсрол унах юм бол улс орон уруудахаас өөр ямар ч зам байхгүй. Энд нэг зүйлийг жишээ болгоход, үнэн худлыг нь сайн мэдэхгүй юм. Украиныг сүйрүүлэхийг америкчууд дээр үеэс хийсэн гэдэг. Эхлээд боловсролыг нь унагасан гэж байгаа юм. Оросын шинжлэх ухааныг муулаад л, барууны юмыг яриад л. Ингээд 10-аад жил болсны дараа үр дүн нь яаж гарсан бэ гэхээр тааруухан боловсролтой гудамжны гэж хэлж болохоор нөхдүүд армиараа гараад ирэхгүй юү. Тэгээд л хувьсгал болсон шиг байгаа юм. Цөөхөн хүн амтай улсад барууны систем сайн тохирохгүй л болов уу. Манай улс дээд дунд боловсролынхоо философийг одоо хүртэл гаргаж чадаагүй гээд яривал олон зүйлийг хэлэх байна. Манайх боловсролынхоо философийг тодорхойлж чадаагүй байхад дэлхий юу болж байна. Сүүлийн таван жилд орчлон ертөнцийн судлалд хоёр том нээлт гарсныг бид мэдэж байгаа. 2015 онд таталцлын долгионыг бүртгэсэн. Сүүлд мөн хар нүхний зураг авч дэлхий даяар шуугиан боллоо. Энэ хоёр бол олон улсын маш том төсөл байсан. Энэ талаар эрдэм шинжилгээний том өгүүлэл бичигдсэн, тэрхүү өгүүлэл нь хичнээн зохиогчтой гэж бодно. 1000 зохиогчтой шүү дээ. Үүнд дэлхийн 60-аад орон орсон. Монгол байхгүй. Гэтэл манайхаас хөгжил дорой гэж Ангол, Зимбабве, Гивиней, Афганистан, Чили гээд улсуудаас судлаач эрдэмтэд оролцоод нээлт хийсэн гээд явчихаж байна. Монгол Улс олон улсын томоохон төсөлд заавал оролцох ёстой.

Тэр мэдээж байлгүй яахавЭхлээд ямар төсөлд оролцох ёстой вэМөн физикийн шинжлэх ухаанд  хүлээгдэж байгаа нээлтүүдийн талаар товч хэлэхгүй юу?

Олон улсын төсөлд оролцоход Засгийн газраас санхүүжилт гаргах ёстой. Манайх одоо Дубнатай холбоотой байна. Дубна чинь олон улсын төсөл шүү дээ. Одоо бол физикт асар их нээлтүүд хүлээгдэж байна. Жишээлбэл, хар материйг дурдаж болно. Орчлонд байгаа энерги болоод матери ихээхэн дутуу байгаа. Үндсэндээ ихээхэн хувь нь мэдэгдэхгүй байгаа. Үүнийг нээх асуудал маш чухал. Хэрвээ хүн төрөлхтөн үүнийг нээсэн цагт технологийн асар их дэвшил гарна. Сарыг эзэмших ажлаас Монгол Улс хоцорч болохгүй л байгаа юм. Сансрын судлалд Монгол идэвхтэй оролцох ёстой. Монгол хүн бол тэнгэрээ харах их дуртай. Нөгөө нэг нэн чухал зүйл нь олон улсын томоохон төсөлд оролцох ёстой юм. Энэ бол Засгийн газраас санхүүжилт гаргана гэсэн үг. Хэрвээ төр засаг нь дэмжээд өгөхөд хүн яаж боловсорч дэлхийд гарч болдгийг Баян-Өлгийн Алтанцөгц сумын казах хүүхэд харуулсан. Сургуулиас гарч хөдөө мал маллаж байсан хүүхдийг математикийн багш анзаарч сургаад улмаас Казахстан явж тэндээсээ улсын зардлаар АНУ-д сураад математикийн мундаг эрдэмтэн болж шуугиулсан.Тэр хүүхэд хууль юм уу, эдийн засгаар сурсан бол ийм амжилтыг гаргаж чадахгүй. Энд нэг зүйлийг онцлоход Орос, Германтай хамтарч хойт хил орчимд сансрын бөөмс бүртгэх цогцолбор байгуулах саналыг манайд тавьсан. 15 га газар 1000 орчим бүртгэгч багаж байрлуулна. Хөрөнгө нөгөө талаас гарна. Бид бол газар нутгийнхаа давуу талыг ашиглуулж хүнээ сургана. Хамтарч судалгаа хийнэ. Энэ боломжийг алдаж болохгүй.

Юун түрүүнд олон улсын хоёр байгууллагад Монгол Улс албан ёсоор элсэж судлаачдаа бэлдэж ажилд нь оруулах хэрэгтэй байна. Нэг нь Европын цөмийн физикийн төв гэж байгаа. Энэ бол үнэндээ алдартай том газар. Мөн Бээжингийн цөмийн физикийн хурдасгуур. Энэ бол дэлхий дээр цор ганц байгаа. Үүнд бид хамтын ажиллагаа өрнүүлэх бололцоотой харагдаад байгаа юм. Олон улсын том төсөлд оролцоно гэдэг чинь тухайн улсын нэр хүнд их өснө. Жишээлэхэд, манайх 40 жилийн өмнө сансарт ниссэнээрээ өнөөдөр Монголын нэр хүнд ямар байгаа билээ. Тэрхүү сансрын нислэг бол олон улсын төсөл байсан. Сүүлийн үед ийм юм байхгүй болчихоод байна. Сар байна, мөн Антарктид тив байна, урд хойд мөсөн туйл. Энэ бол хүн төрөлхтнийг сонирхлыг маш ихээр татаж байна. Урд туйл Антарктид дээр манайхаас нэг залуу очоод гэр барьсан, гэрийн чинээ газар авсан гэж байгаа. Энэ бүхний үндсэн суурь нь физикийн шинжлэх ухаан шүү дээ. Америк саяхан Ангараг гариг дээр хөлгөө яаж буулгасан гэж болно. Тэр хиймэл дагуулын Ангараг дээр хамгийн ойртох цэг нь ердөө ганцхан минут байсан. Ангаргийн таталцал дотор орох ганцхан минутыг хэрвээ ашиглаж чадаагүй өнгөрүүлбэл хөлгөө буулгаж чадахгүй байсан. Юм чинь ийм нарийн тооцоололтой шүү дээ. Одон орон, газар зүй гэхээсээ цэвэр физикийн асуудал.

Эх үүсвэр: Medee.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!