Програм хангамж

SPSS ПРОГРАМ | Tech-News.mn

SPSS нь аливаа судалгааны мэдээлэл боловсруулах, тэдгээрт дүн шинжилгээ хийх тусгай зориулалт бүхий програм юм.
Энгийн үгээр хэлбэл SPSS нь судлаач болон судалгааны чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийн нэн тэргүүнд сурсан байх шаардлагатай анхан шатны програм юм.
(Асуулгын) Судалгааны мэдээлэл боловсруулах олон төрлийн програмууд байдаг ч тэдгээр нь ажиллах зарчим, харагдах байдал, үр дүнг унших хэлбэр зэргээрээ энгийнээс нарийн төвөгтэй гэсэн түвшинд хуваагдсан байдаг. Тэгвэл SPSS нь харьцангуй энгийн хэрэглээнд зохицох чадвартай бөгөөд бидний сайн мэдэх Microsoft Excel Програмтай бүтцийн хувьд ойролцоо байдгаараа давуу талтай байдаг.
Мэдээж хэрэг програмыг сурж болох ч нарийн шинжилгээ хийх сонирхолтой хүмүүс статистикийн суурь мэдлэгтэй байх шаардлага гардаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!