Эрсдэлийн удирдлага

MALWARE, PHISHING ГЭЖ ЯГ ЮУ ЮМ БЭ? | Tech-News.mn

Хэн нэгэн хуурамч вебсайт ашиглан өөрийгөө танд өөр хэн нэгэн хэмээн итгүүлж, хувийн мэдээллийг тань авахыг phishing гэнэ. (fishing буюу загас барихтай адилаар электрон өгөөш бэлдэж түүнийг нь хэн нэгэн зуухыг хүлээх)
Phishing-ийн нийтлэг нэг төрөл нь танд банкнаас эсвэл таны хэрэглэдэг веб үйлчилгээнээс мейл явуулсан мэт харагддаг.
И-майлийн гарчиг нь магадгүй БАНКНЫ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧИЛНЭ ҮҮ гэсэн байна. Тэр майл нь хуурамч вебсайтын линкийг агуулах ба та түүнд нэвтрэхийн тулд хувийн мэдээллээ оруулснаар хакеруудад өөрийн мэдээллээ өглөө гэсэн үг.
Харин MALWARE бол танд мэдэгдэлгүйгээр компьютерт тань суусан хортой програм юм.
Вируснээс хамгаалах програм нэрийдлээр вирус тараах, эсвэл тодорхой нэг вебсайт руу ороход танаас асуулгүйгээр үл мэдэгдэх програм суулгах замаар ажилладаг. Тэрхүү програм нь кредит картны дугаар, нууц дугаар хулгайлах, эсвэл компьютерт тань хор учруулах зорилготой байдаг. Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.
Phishing, malware-ын довтолгооноос хамгаалахад сүүлийн үеийн шинэчлэгдсэн веб хөтчүүд чухал нөлөөтэй. Тэд веб хуудсуудыг шинжлэн malware байх магадлалтай бол хэрэглэгчид анхааруулдаг.
Нөгөө талаас, довтлогч заавал сүүлийн үеийн нарийн техникийг ашиглалгүй, оронд нь танаар муу сонголт хийлгэх арга олж болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!