Дижитал стратеги

Үүлэн тооцоолол буюу Cloud Computing | Tech-News.mn

Үүлэн тооцоолол нь Grid Computing болон Utility Computing технологиудыг нэгтгэсэн технологи юм.  Энэ хоёр технологийг нэгтгэснээр төсөөлөгдөж байгаагүй шинэ санаа, асуудлыг шийдэх оновчтой сонголтыг гаргаж ирсэн юм. Сүлжээнд холбогдсон техник хангамжууд (сервер компьютерууд) болон түүн дээр суурилагдсан програм хангамжууд, үйлчилгээнүүд (service), бизнес моделиудыг нийтэд нь “үүл” гэж нэрлээд, үүнийг ашиглах технологийг ҮҮЛЭН ТООЦООЛОЛ гэж томъёолдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хэрэгцээт програм хангамж, өгөгдлүүдээ интернетийн сервер дээр байрлуулж ашиглана. Тэдгээр програм хангамжууд, өгөгдлийн бүхий л засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа зэргийг тухайн үүлийг ажиллуулж буй үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүрэн хариуцаж ажиллана.

Бидний мэдэх GMAIL, FACEBOOK, GOOGLW DRIVE зэрэг нь үүлэн тооцооллын систем юм. 

Таньд интернет л байхад ямар нэгэн нэмэлт програм хангамж хэрэггүй компьютер, гар утас, таблет дээрээс байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаа, орлого зарлага, тайлан тооцоо болон бүтээгдэхүүний үлдэгдэл зэргээ онлайн орчинд хянах боломжтой бөгөөд эдийн засгийн хэмнэлт, хялбар хэрэглээ, ая тухтай байдлыг бий болгох юм. Энэ нь хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернет дэх сервер дээр байршуулж хэрэглэж байгаа гэсэн үг юм.

ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖУУД

1. Real-time data

Үүлэн тооцоололд (Cloud based) суурилсан тул та хүссэн үедээ байгууллагынхаа үйл ажиллагааг хаанаас ч хэдийд ч шууд хянах боломжтой. Жишээ нь: Ажилтнуудынхаа ажлын цаг ашиглалт, чөлөө авах, хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудлууд байнга тулгардаг.

2. Customer Loyalty

Хэрэглэгчдийн бүртгэл, үйлчилгээ авсан түүх, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт зэргийг бүртгэн бодитой хямдрал урамшуулал үзүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх, Loyal Сustomer буюу үнэнч хэрэглэгчдийг бий болгох юм.

3. Business Management

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд олон давуу талуудыг бий болгох ба ажилтны орлого, ажлын бүтээмж, борлуулалтын дэлгэрэнгүй тайлан зэрэг нэн шаардлагатай тайлангуудыг шууд гарган хяналт тавих улмаар дүгнэлт гарган дотоод үйл ажиллагаагаа зохицуулан зөв менежмент хийх боломжтой.

4. Time Saving

Цаг хугацаа бол бизнесийн хамгийн чухал хэмжүүр. Өдөр тутам давтагддаг үйлдлүүдийг автоматжуулсанаар үр ашгийг нэмэгдүүлдэг нь бизнесийн зарчим. Ухаалаг кассын систем нь суурин бус, овор хэмжээ бага учир хаана ч ашиглах боломжтой ба энэхүү үндсэн давуу талын тусламжтайгаар ажилтнууд хоорондоо цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, хаанаас ч шаардлагатай мэдээллээ авах, мөн тайлан тооцоо гаргах цагийг 4 дахин бууруулах боломжтой.

5. Cost Saving

Цаг алдалгүйгээр мэдээлэл авах нь өртөг зардлыг ч бууруулахад чухал нөлөөтэй. Өдөр тутмын цаг, хүн хүч зарцуулах гар ажиллагаануудыг хялбарчилснаар таны ажлын өртөг, зардлуудыг бууруулна.

6. Data Security and Processing

Өгөгдөл, мэдээллийн өдөр тутмын үр ашигтай боловсруулалт нь таны бизнес, үйлчилгээний өрсөлдөхүйц давуу тал, боломжуудыг бий болгох зах зээл дээр бий болгох, хөгжүүлэх боломжуудыг бий болгохоос гадна байгууллагын хэрэглэгчид, үйл ажиллагаа, борлуулалттай холбоотой өгөгдөл, мэдээллийн нууцлалаа бүрэн хамгаалах боломжтой

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!