Дижитал стратеги

Таны брэндэд тохирох нөлөөлөгч нарыг хаанаас олох вэ | Tech-news.mn

Дижитал маркетингийн өнөөгийн давамгайлах стратегийн нэг бол Нөлөөллийн маркетинг ашиглах арга.
ХЭРЭГЛЭГЧИД мэргэжлийн жүжигчид болон ердийн байдаг л нэг зар сурталчилгаанаас илүүтэйгээр нийгэмд тодорхой хэмжээгээр байр суурь эзэлсэн, бусдыг үлгэрлэн дууриалсан туршлагатай нөлөөлөгч нарын санал сэтгэгдлийг илүүтэйгээр сонсох, дагах хандлагатай болсон. Гэхдээ нөлөөлөгч бүрийг өөрийн бизнестээ сонгохоос илүүтэйгээр өөрийн тань бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж чадах хүнийг олж сонгох нь чухал. Үүний тулд
1. ГҮҮГЛ ХАЙЛТЫН СИСТЕМ АШИГЛАХ
Өөрийн бизнесийн салбарын үйл ажиллагаатай холбоотой түлхүүр үгээр хайлт хийхэд тэдний ярилцлага, үг өгүүллэг, постуудыг хялбархан олж харж болно.
2. СОШИАЛ МЕДИА
Инстаграм, Твиттер, Фейсбүүк, Линкедин зэрэг платформуудаас та өөрийн салбарын нөлөөлөгч нарын профайл, блог зэргийг олж авах боломжтой. Хаштаг, түлхүүр үг аль эсвэл өөрийнх нь нэртэй холбоотой аккаунтыг олж авах боломжтой
3. БЛОГ
Энэ хамгийн чухал арга хэрэгсэл. Салбартаа хүчтэй нөлөөлөгч нар голдуу өөрийн блогоор дамжуулан олон талын чухал асуудлуудыг хөндөх, шийдвэрлэх, нөлөөлөх хандлагатай байдаг
4. ПОДКАСТ
Энэ нь ихэвчлэн шинжлэх ухаанч, улс төрч, судлаач, шинжээч зэрэг манлайлагч нарын сэтгэгдэл, бодол санаагаа хуваалцах дуртай суваг байдаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!